Европын цыганууд буюу шаарлагдсан хүмүүс

“Молотовын коктейль”-тэй шил цонхыг нь хага цохин орж ирэх тэр агшинд Роберт Ксорба дөрвөн настай хүүгээ шүүрч аваад гадаа гүйн гарчээ. Гэвч тэд гудамжинд гарав уу үгүй юу, отож байсан алуурчдад буудуулж унав”.

Унгарт 2008, 2009 онд гарсан зэвсэгт халдлагыг зохион байгуулж, Ксорба болон хүүгийнх нь амь насыг хохироосон хэрэгт оролцсон дөрвөн этгээдийн хэргийг Будапештийн Шүүх зургаан жилийн дараа л тасалжээ. Гуравт нь давж заалдах эрхгүй бүх насаар нь хорих ял, нэгт нь 13 жил хорих ял оноосон байна. Тэд бүгд дээрх халдлагуудад оролцсон гэдгээ хүлээсэн ч хүн алаагүй гэдгээ нотлон өгүүлж байсан аж. 

Унгарын 10 сая хүн амын 8 хувийг цыган гаралтай иргэд эзэлдэг юм байна. Үндэсний цөөнх болсон тэдэн рүү халдлага дайралт хийх нь элбэг байдаг ч 2008, 2009 онд бүр илүү байжээ. Унгарчууд цыгануудад дургүй ханддагийн илрэл ч юм уу, алуурчид 14 сая чөлөөтэй явсан гэнэ. Гэрч гарч ирэхгүй, нөгөө талаас цыган иргэд алуурчныг олж шийтгэхийг шаардсан хүнд нөхцөлд хэрэг мөрдөлт явагдаж өнгөрчээ.

Шүүгч Ласло Мижоригийн ярьснаар, алуурчид найзууд бөгөөд цыгануудын байгуулсан хууль бус хуарангуудад дэг журам тогтоох гэж ийм үйлдэл хийсэн гэнэ. Гэтэл энэ нь тэдний бодож байснаас ч илүү үр дагавар авчирч, цыгануудын эсрэг үзлийг дэвэргэж орхисон байна. Унгарт одоо байдал намжиж байгаа ч Чех, Словак улсуудад халдварласан талаар Amnesty International болон Цыган иргэдийн эрхийг хамгаалах Европын төв зэрэг байгууллагууд мэдээлсээр байгаа юм. Тухайлбал, Ческе-Будеевицед энэ зун цыган, цыган биш иргэдийн хооронд хэд, хэдэн удаа сөргөлдөөн гарсан байна. Энэ байдал олон давтагдвал ноцтой хэрэг гарах магадлалтай учир анхааралдаа авахыг дээрх байгууллагууд Чехийн эрх баригчдаас шаардсаар байгаа юм.

Цыган иргэдийг ялгаварлан гадуурхах үзлийг үндэслэгч, тэтгэн тэжээгчид нь неонацист бүлэглэлүүд гэдэг нь тодорхой. Тэдний нөлөөгөөр иргэд ч цыганчуудыг үзэн ядах явдал аажмаар нэмэгдсээр байна. Тухайлбал, Словакийн Кощице хотод цыган биш иргэд тоосгон хана барих замаар цыгануудаас тусгаарлагдахыг хичээх болжээ. Энэ жилийн Европын соёлын төв хотоор нэрлэгдсэн Кощицед байдал ийм байгаа гэхээр бусад хотуудад байдал ямар байгаа нь ойлгомжтой юм.

            10 жилийн өмнө цыгануудын ихэнх нь ядуу зүдүү амьдардаг байв. Үндэсний онцлогийнх нь талаар олонд тархсан цуу ярианаас болж ажил олддоггүй, үүнээс бүх зовлон үүддэг байжээ. Ядуу учир ихэвчлэн майханд амьдарч, хотын захад тусгай харан болж буудаг байжээ. Ийм хуаранд мэдээж цахилгаан хангамж байхгүй, ундны цэвэр усны талаар бүр ярилтгүй. Орчин үеийн, өндөр хөгжилтэй Европт байгаа ч ийм л орчин нөхцөлд амьдарч байжээ. Эрүүл мэндийн хувьд ч тун сул дорой, дундаж наслалтаар Европт бараг хамгийн сүүлийн байрт орж байлаа. Эдүгээ, 10 жил өнгөрчихөөд байхад байдал яг хэвээрээ. Иргэдээс гадна эрх баригчид хүртэл хавчин гадуурхах болсон байна. Тухайлбал, Н.Саркози Ерөнхийлөгч болсныхоо дараа Франц улсыг цыгануудаас чөлөөлөх бодлого барьж ажиллаж байв. Түүний засаглалын жилүүдэд хэдэн арван мянган цыган иргэдийг тус улсаас албадан гаргасан юм. Энэ бодлогоос нь болж Европын холбоо Н.Саркозиг Шүүхэд өгөх дээрээ тулж байв.

            Боловсрол олж авч чадахгүй, боловсролгүй учир ажил байхгүй, ажилгүй учраас ядуу гэсэн энэ гинжин холбоос цыган иргэдийг жижиг гэмт хэрэг байнга үйлдэх шалтгаан болж өгдөг байна. Өөрөөр хэлбэл, Францаас Румын болон бусад улс руу албан хүчээр гарсан цыган иргэд гэмт хэрэг хийдгээсээ болж хэлмэгджээ. Гэтэл нөгөө талаас Франц улс тэдэнд нийгмийн халамж үзүүлдэггүй байсан. Буруутныг хайх явдал энэхүү байдлаас болж “Өндөг анхдагч уу тахиа анхдагч уу” гэдэг асуулт шиг болж орхижээ.

Унгар улсын тухайд цыгануудын асуудлаар Францаар эрс өөр бодлого баримтлахаар шийдээд байна. Европын холбооны дүрэм ёсоор Европын улсууд нэгдэж, иргэдээ өөр хоорондоо саадгүй зорчуулах тухай хууль баталсан. Яс үндэс, угсаа гарлаар ялгаварлах асуудал байх ёсгүй. Гэтэл Франц хэдийгээр Европын холбооны гишүүн ч энэ дүрмийг дагалгүй цыган иргэдэд багахан хэмжээний нөхөн төлбөр өгөөд нутгаасаа хөөж гаргасан билээ. Харин Унгарт иргэд нь “болохгүй” байгаач төр засгийн түвшинд дүрмээ сахихыг хичээж байна. Тус улсад 800 мянга орчим цыган иргэд амьдардаг гэж дээр өгүүлсэн.

Цыган хүүхдүүдийн 40 орчим хувь нь л ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол үлдсэн хэсэг нь гэртээ стандарт бус боловсрол эзэмшдэг юм байна. Уг нь бага ангийн тухайд цыган хүүхдүүд сургуульд орж чаддаг ч анги ахих тусам сургуулиа хаях явдал ажиглагддаг аж. Сургуульд сурч байгаа хүүхдүүд ч мөн ялгаварлан гадуурхах явдалтай нүүр тулдаг учир ингэдэг ажээ. Цыган хүмүүс харьцангуй залуудаа гэрлэж, олон хүүхэдтэй болох нь элбэг байдаг. Цыган хүүхдүүд сурах чадвар оюуны потенциалаараа энгийн унгар хүүхдүүдээс эрс ялгардаг гэнэ. Сүүлийн үед Унгарт  цыган хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд үүсэн бий болж эхэлсэн нь Олон улсын хүний эрхийн байгууллагуудад нэг нааштай мэдээ болж байгаа юм байна.

Цыган хүний дундаж наслалт Европын бусад үндэстнүүдийнхээс 10-12 насаар бага байдаг. Энэ нь дээр дурьдсан хүндрэл бэрхшээлүүдээс гадна, амьдрахын тулд бусдаас илүү хүч гаргадагтай холбоотой аж. Оюуны ийм өндөр чадвартай хүмүүсийн хүчийг ашиглахгүй байх нь маш их алдагдал билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Муусайн халтар юмнуудыг нь өрөвдсөн маягтай бичих огт шаардлага байхгүй. Эд нар хүн биш. Адгууснууд. Унгарт 13 жил амьдарсан учраас энэ халтаруудын аш зангийг маш сайн мэднэ. Унгарын гэмт хэргийн нийт 3/2 -г эд нар үйлддэг. Хитлер эд нарыг дутуу устгасан нь харамсалтай. Эд нарт улсаас тэтгэмж олгож, орох байр өгч байхад ажил хийх ямар ч сонирхолгүй гудамжинд олуулаа цугларч гэмт хэрэг хийдэг. Ёстой залху улсууд

    0 0 Хариу бичих
    • Chi uuruu adguus mal shig amitan bna daa. Helj bichij baigaa n hargis, muulaad baigaa Roma humuusees doloon dor.

      0 1
  2. туркийн истанбул хүн ам ихэнх нь цыган цустай эрлийз байдаг гэсэн.цыганууд царайлаг бас зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг.туркын царайлаг жүжигчид ихэнх нь истанбул гаралтай цыган цустай хүмүүс байдаг

    1 0 Хариу бичих
  3. Tsiganuud ue udmaaraa archaagui ajilgui zavaan huuli duremgui ooriin gsn nutag orongui tuuhendee oodtei bj uzeegui mulguu ard tumen. Bi europod 8 jil garui amidarsan europiin buh orond tsiganuud bdg buh orond ni tsiganuudiig tseregt ch tatadgui ajild ch avdagui ugaasaa ajil hj chadhgui hulgaich tsagt barigdaj ajillaj chadahgui archaagui gaduurhagdaj bhda taarsan humuus. Hiideg yum ni hulgai deerem arhi uuh huuhed hiih tegeel boloo

    1 1 Хариу бичих
  4. Бид адилхан шүү өөрсдийгөө мэдэж бусдыг

    1 2 Хариу бичих
  5. Хотод үүрлэсэн хөдөөний оркууд энэ цыгануудаас ялгарах юм бхгүй Бүгдий нь хотоос хөөж гаргах хэрэгтэй

    5 2 Хариу бичих
    • Chi uuruu hotiin ork,huduu ochiod hogoo haydag,uul us goloo buzarlaj bohirduuldag za hahaha

      0 0
    • za huts chi bitgii hodoo ywaarai ochiid amaa olohgvi tsusaldag bailgvi

      3 0
    • Yag unen sanal neg bna

      1 0
  6. Ed uursduu boldoggui yum bilee sh dee. Asiauud ruu shuud dairaad l yumiig bulaah geed bsan gegeen Tsagaan udur sh dee

    1 0 Хариу бичих
  7. ene suuliih n davgui tsigan huuhen bn daa, yoohoooo3

    0 0 Хариу бичих
  8. Zarim evrop humuus tsiiganuudiig ogt medehgui goman ,magyar humuus gej yaridag. Rumiin,Ungariig helj bgaa ni ter. Mongol humuusiig bas bugdiig hulgaich gej uzdeg. Muu humuusiin balag gej ene.

    1 1 Хариу бичих
  9. Зарим үндэстнүүдийн хоцрогдсон ёс хэв заншил нь ингэж хааш нь ч хөдөлгөхгүй барьсаар хорвоогоос таслан авч сөнөх зам руу нь хөтлөж буй юм. Жишээ нь эд нарын өсөхөөс сурсан эх хэл гэх мэт зүйл нь хөгжил дөвшлээс хоцорсоор гав гинж мэт болчихсон л байгаа. Хогийн овоолго хулгай хурим найр хийхтэй холбоотой хэдэн үгнээс өөр үггүй л байгаа. Сургамжтай шүү. Шинжлэх ухааныг хүлээн зөвшөөрдөггүй, юм бүгд дээр ялгаварлан гадуурхах үзэлтэй байж таарна хөөрхийс. Сургамжтай шүү.

    5 0 Хариу бичих
  10. сайнтай муутайгаас сав дүүрдэг юм гэсэн шүү.муу байхгүй бол сайн байхгүй л дээ.

    1 0 Хариу бичих
  11. Цыганууд өөрсдөө тэнүүлч, луйварчид байхаар хараагдсан улс. Ленин хувьсгалын дараа цыгануудад зориулж хот, газар өгсөн ч хэн ч үлдээгүй гэдэг

    5 1 Хариу бичих
  12. Энэ дэлхий дээр сүүлийн 10 мянган жилийн турш тоо томшгүй олон овог, аймаг, үндэстэн, ястан устаж үгүй болсон байдаг. Хүч буурай овог аймгийг илүү хүчирхэг хөрш улс нь газар нутгийг нь авах гэж аймаглан утсгаж ирсэн түүх маш олон. Гэвч, 20-р зууны эхэн үе хүртэл олон янзын үндэстэн ястан энэ дэлхий дээр зэрэгцэн амьдарсаар ирж. Гэвч, хүчтэй нь хүчгүйгээ дарж устгах замаар цаашаа яваад байх нь удаан учраас нэгмөсөн хүчгүйчүүдийг буюу доод ангилалын гэх хүмүүсийг аймаглан устгах замаар цаг хугацааг товчилбол хүн төрөлхтний түүхэнд чухал үйл явдал болно гэж Гитлер үзэж байжаа. Ингээд 1930-аад оны дундуураас эхлээд одоо энэ цыганууд, мөн славьяан гаралтай польш, чех, орос хүмүүсийг 2-р ангилалын хүмүүс гэж үзээд бөөнөөр хорих лагерьт хорьж байгаад устгаж эхэлсэн байдаг. За, еврейчүүдийг бараг л хүн биш гэж үзээд бүр 6 саяыг бөөнөөр нь устгасан шүү дээ. Мэдээж энэ бүхэн бол галзуу солиотой үйл явдал байв. Гэхдээ л, би Европын олон оронд очиж үзсэн, цыганууд бол дүүрчихсэн арчаагүй амьтад. Унгарт ч хогоороо. Нийгэмд ямар ч хувь нэмэр үзүүлэхгүй, ажил хөдөлмөр хийхгүй, татвар төлөхгүй, гуйлга гуйна, хулгай хийнэ, гэмт хэрэг хийнэ, арчаагүй, ёстой л нийгийн хог шаар болсон улсууд байдаг даа. Яалтай ч билээ.

    8 0 Хариу бичих
  13. ХАА ГАЗАР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ҮЗЭЛ БАЙХ ЮМ ДАА. ҮГҮЙ БОЛНО Ч ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХ. СОЁЛТ ХҮН ТӨРӨЛХТӨН ГЭЖ ЯРЬДАГ Ч ҮНЭНДЭЭ БҮДҮҮЛЭГ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ НЭВТ ШИНГЭСЭН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЮМ ДАА.

    7 0 Хариу бичих