Ховд аймагт Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нар ялалт байгууллаа

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байна. УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ховд аймагт АН ялалт байгуулав. Тодруулбал, тус тойрогт АН-аас нэр дэвшигч Ш.Адьшаа 22549 саналаар тэргүүллээ. Хоёрдугаарт, АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 18578, гуравдугаарт, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Бямбацогт 18464 саналаар сонгогдов. Тус тойрог нь 53 мянган сонгогчтой бөгөөд 17 нэр дэвшигч өрсөлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ховдод мөнгө нөлөөлөв.Элбэгдорж мөнгө өнгө хоёрыг тэнд амжилттай хэрэгжүүлэв.Адьшаа их баяжсан цагдаа хүний хөрөнгө хураадаг цагдаа байсан Одоо "мундаг" бизнесмэн болж гэнээ.Ховдын энэ гурав бүгд Ээнүүдийн гарын хүмүүс.Янз янзын юм сэдэх нь ойлгомжтой.Анхаарах

    0 0 Хариу бичих