Ч.Содномцэрэн: Бороо их орсны улмаас 35 хэсгийн хорооноос мэдээ авах ажил саатсан

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Бороо хур ихтэйн улмаас зарим газар гол ус үеэрлэсэн учраас мэдээгээ гүйцэд авахад хүндрэл бэрхшээл гарч байна. Мэдээ дамжуулахаар явсан машин гол гарч чадахгүй онцгой байдлын албанаас туслалцаа үзүүлж байна. Одоогоор 35 санал авах байрны мэдээлэл яг энэ шалтгаанаар ирээгүй байна. Зарим газар 100 гаруй км явж байж мэдээгээ дамжуулж байгаа. 29 тойргоос 15 тойргийнх нь мэдээ 100 хувь гараад байна. Бусад тойргийн мэдээ 90 гаруй хувьтай гарсан. Яг одоо сум, дүүргийн хэсгийн хороод хуульд заасны дагуу хяналтын тооллого хийх хэсгийн хороогоо сонгоод хяналтын тооллого хийж байна. 1000 гаруй хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийгдэж байна гэсэн мэдээлэл байна" гэлээ. 

Улсын хэмжээнд ирц сонгогчдын ирц 73.64 хувьтай байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)