Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр зарлана

Монгол Улсын найм дахь удаагийн парламентын сонгууль өндөрлөлөө. 2020 оны ээлжит сонгууль томсгосон мажоритар системээр явагдаж 13 нам, 4 эвсэлийн 606 нэр дэвшигч сонгуулийн 29 тойрогт 76 суудлын төлөө өрсөлдсөн юм.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,476,475 хүн санал өгсөнөөр ирц 73.64 хувьд хүрч сонгууль хүчинтэйд тооцогдож байна. Тухайлбал нийслэлийн хэмжээний 896,378 сонгогч бүртгэгдсэнээс 657,159 хүн санал өгч 73.31 хувьтай, аймгийн хэмжээний 1,107,591 сонгогч бүртгэгдсэнээс 818,516 хүн санал өгч, 73.90 хувьтайгаар санал хураалт явагдсан байна.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Ардчилсан намаас 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн Электорат эвсэл 1, бие даагч 1 сонгогджээ.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгийн өндөр хувиар буюу тойргийнхоо нийт сонгогчдын 72.24 хувийн итгэлийг хүлээсэн бол 28-р тойрогт өрсөлдсөн Н.Учрал хамгийн олон буюу 53,651 хүний санал авчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр дүнг нэгтгэн, албан ёсны дүнг зарлан тогтоол гаргана.Үүний дараа сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах аж.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүдэд нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллалаа.

СОНГУУЛИЙН УРЬДЧИЛСАН ДҮН ТОЙРОГ ТУС БҮРЭЭР

1.Архангай аймаг

Ё.Баатарбилэг (МАН)

Ж.Мөнхбат  (МАН)

Г.Тэмүүлэн  (МАН)

2.Баян-өлгий аймаг

Х.Баделхан  (МАН)

Т.Аубакар  (МАН)

Б.Бейсен (АН)

3.Баянхонгор аймаг

Г.Занданшатар  (МАН)

Д.Ганбат (АН)

А.Адъяасүрэн (АН)

4.Булган аймаг

Ц.Анандбазар  (МАН)

Ж.Бат-Эрдэнэ  (МАН)

5.Говь-Алтай аймаг 

Б.Энх-Амгалан  (МАН)

Ш.Раднаасэд  (МАН)

6.Дундговь, Говьсүмбэр аймаг 

С.Батболд  (МАН)

Г.Мөнхцэцэг  (МАН)

7.Дорнод аймаг 

Х.Болорчулуун  (МАН)

Ц.Сэргэлэн  (МАН)

8.Дорноговь аймаг 

Б.Дэлгэрсайхан  (МАН)

Т.Энхтүвшин  (МАН)

9.Завхан аймаг 

Ц.Цэрэнпунцаг  (МАН)

Б.Баярсайхан  (МАН)

10.Өвөрхангай аймаг

С.Чинзориг  (МАН)

Д.Тогтохсүрэн  (МАН)

Г.Ганболд  (МАН)

11.Өмнөговь аймаг

Н.Наранбаатар  (МАН)

Д.Бат-Эрдэнэ (АН)

12.Сүхбаатар аймаг

Ж.Батсуурь (АН)

Н.Ганибал (АН)

13.Сэлэнгэ аймаг 

Ж.Эрдэнэбат  (МАН)

Ч.Ундрам  (МАН)

Д.Өнөрболор  (МАН)

14.Төв аймаг

Ж.Батжаргал  (МАН)

Ц.Туваан   (АН)

Н.Энхболд (МАН)

15.Увс аймаг

О.Цогтгэрэл (АН)

Ч.Хүрэлбаатар  (МАН)

Б.Чойжилсүрэн  (МАН)

16.Ховд аймаг

Ш.Адъшаа  (АН)

Б.Пүрэвдорж  (АН)

С.Бямбацогт  (МАН)

17.Хөвсгөл аймаг

Ц.Даваасүрэн  (МАН)

Л.Мөнхбаатар  (МАН)

Л.Энх-Амгалан  (МАН)

18.Хэнтий аймаг

У.Хүрэлсүх  (МАН)

Л.Оюун-Эрдэнэ  (МАН)

Б.Бат-Эрдэнэ  (МАН)

19.Дархан-Уул аймаг

Б.Жавхлан  (МАН)

Г.Дамдинням  (МАН)

Б.Баттөмөр  (МАН)

20.Орхон аймаг

Д.Батлут  (МАН)

Н.Алтанхуяг (Бие даагч)

С.Ганбаатар (Та бидний эвсэл)

21.Багахангай, Багануур, Налайх дүүрэг

С.Амарсайхан  (МАН)

Ц.Сандаг-Очир  (МАН)

22.Баянзүрх дүүрэг

Б.Энхбаяр  (МАН)

Б.Саранчимэг  (МАН)

23.Баянзүрх дүүрэг

Ж.Чинбүрэн  (МАН)

Х.Булгантуяа  (МАН)

Э.Бат-Амгалан  (МАН)

24. Сүхбаатар дүүрэг

Д.Цогтбаатар  (МАН)

Ц.Мөнх-Оргил  (МАН)

Ц.Мөнхцэцэг  (МАН)

25.Чингэлтэй дүүрэг

Т.Аюурсайхан  (МАН)

М.Оюунчимэг  (МАН)

Ж.Сүхбаатар  (МАН)

26.Баянгол дүүрэг

Х.Ганхуяг  (МАН)

Ж.Ганбаатар  (МАН)

С.Одонтуяа  (АН)

27.Сонгинохайрхан дүүрэг

Х.Нямбаатар  (МАН)

Б.Жаргалмаа  (МАН)

28.Сонгинохайрхан дүүрэг

Н.Учрал  (МАН)

Д.Сумъяабазар  (МАН)

П.Анужин  (МАН)

29.Хан-Уул дүүрэг

Г.Амартүвшин (МАН)

Д.Сарангэрэл  (МАН)

Т.Доржханд (Зөв хүн Электорат эвсэл)

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)