УИХ-д сонгогдсон амьдаа нар

УИХ-ын сонгуулийн дүн гарч МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Харин АН 11, "Та бидний эвсэл" нэг, "Зөв хүн Электорат" эвсэл нэг суудал авлаа. Бие даагчдаас Орхон аймагт нэр дэвшсэн Н.Алтанхуяг сонгогдов. Энэ УИХ-д гурван Бат-Эрдэнэ, хоёр Энх-Амгалан, хоёр Ганбаатар, хоёр Мөнхцэцэг сонгогдлоо.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар хуучин тойргоосоо дахин сонгогдсоноос гадна УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймгаас сонгогдлоо. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсөл аймгаасаа дахин сонгогдсон бол Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргоо сольж, Говь-Алтай аймгаас сонгогдсон юм. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар дөрвөн жил завсарлаад "Та бидний эвсэл"-ийн туган дор эргэн ирж байна. Түүний амьдаа Ж.Ганбаатар Баянгол дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь, Говьсүмбэр аймгаас дахин сонгогдож, улс төр судлаач Ц.Мөнхцэцэг УИХ-д анх удаа нэр дэвшиж Сүхбаатар дүүргээс сонгогдлоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Баярцогт,З.Энхболд,Нямдорж Лүндээ,Д.Эрдэнэбат,ДаГанболд Батүүл гэсэн "гайхамшиг"-уудаасаа саллаа, Одоо эд нарыгаа шалгаад идсэн уусныг нь буцааж төлүүл,Эд нар өндөр байшингуудыг хэний хөрөнгөөр барьсан бэ гэдгийг шалгах

    0 0 Хариу бичих
  2. DARXANII ZAMIIG ALSAN ALUURCHIN BAS GARTSIMUU. EE CUX TENGER MIN. II. TENEG ARD TUMENTEI XAMT AMIDARDAG BI YASAN AZGUI XUNBEE SDA

    0 0 Хариу бичих
  3. 2 Ганбаатар бас бгаа шүү

    0 0 Хариу бичих