"АН-ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Үндсэн дүрмийн дагуу огцорсон"

УИХ-ын сонгуулийн дүн гарч, АН ялагдал хүлээсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын залуучууд мэдэгдэл гаргаснаа танилцууллаа.

Уг мэдэгдэлдээ "УИХ-ын сонгуулийн дүнгээр АН УИХ-д 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг олон жилийн турш дэмжиж, ардчилалд итгэж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. АН-ын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх эргэлзээтэй юм. Иймд цаашдын өрнөлд хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулснаа үүгээр зарлаж байна. Түр хороо нь АН-ын Үндсэн дүрмийн 3.10.2.1-т заасны дагуу АН-ын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга 2020 оны зургаадугаар сарын 24-ны орой огцорсныг ажлын тав хоног буюу долоодугаар сарын 1-нд багтаан албажуулах ажлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо хэрэгжүүлж чадах эсэхийг хянана. 

Мөн АН-ын Үндсэн дүрмийн 3.10.1.2-т заасны дагуу намын Үндэсний бодлогын хороог 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардаж байна. Түр хорооны зохицуулагчдыг АН-ын Үндэсний бодлогын хорооны есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" гэжээ. 

АН-ын гишүүн 100 гаруй залуучууд хуралдаж энэхүү түр хороог байгуулсан байна. Түр хорооноос гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат байр сууриа илэрхийллээ. Тэрээр "АН 2016 онд ард түмнээсээ "Шинэчлэгдээд ир" гэсэн даалгавар авсан. Харин энэ удаагийн сонгуулиар "Та нар шинэчлэгдэж чадаагүй байна" гээд дүнгээ тавилаа. Монголын ард түмэн өнөөдөр МАН-ын байгаа байдалд сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. ЖДҮ, концесс, 60 тэрбум, хар жагсаалт, бусад янз бүрийн хэргүүдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин АН үүнийг нь сөрж зогсох сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Дээрээс нь дотоод ардчилалгүй байна. Тиймээс бид намаа эрс шинэчлэх ёстой. Дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгох нь чухал. Ах нар гэж ярьдаг өмнөх хүмүүсийн дүрэмгүй аашилдаг явдалд цэг тавъя" гэлээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. АН гэж дахиад нэрлээд хэрэггүй энэ нэр та нарыг үзэн ядуулах нэр болж хувирлаа.Гэхдээ нэрээ зөв гаргаарай."Үнэн ба зөв" нам гэх шиг" хөөрхөн" нэр битгий өгөөрэй. юм л бол нэгдэх гэж бүү туйлшир.Хэрэггүй амьтад ирж нийлээд алаад байгааг сайн бодоорой.Хамгийн нэр хүндгүй ажилгүй архичин хулгайч луйварчид бөөнөөр ирсэн юм.Шинэ нэр өгч тэднээс салах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. 2008-7-1 bas I gej luivardsan bdgiin humuus MANd sanal ogoogui gecgeehed l maniii erguu tolognuud garcan biding gaihamshig gehees oor yaltai

    0 0 Хариу бичих
  3. Amjilt.... MANAN, Hydaldaa hugjiliinbank, Elbegee nariin hor yavsangui dee.... zailuulaad odoo shalgah heregtei....

    0 0 Хариу бичих
  4. Zov ho odoo l AN iin zaluus Serj bn yun Altanhuag oorsdooUragsaa zaluusaa ta nar Chadnaa olonjijig namuud bie daaj ner devshigchid ta nariin sanaliig huvaasan Mangaruudiin hiisen ajil songuuliin togtolcoog oorchloh jijeg namuudiig bugdiig negtgej avah heregtei Uragshaa ard tumen ta nart it gej bn

    0 1 Хариу бичих
  5. Одоо Алтанхуягаар удирдуул аа

    1 1 Хариу бичих