"Ардчилсан хүчнийхэн нэгдэж чадаагүй нь ийм үр дүнд хүргэлээ"

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ эвслээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан сонгуульд амжилтгүй оролцсон тул хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдлээ. Тэрээр “ШИНЭ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож, нийт 200 мянга гаруй иргэний саналыг авлаа. Сонгуультай холбоотой нэлээд маргаан гарсан. Гарсан зөрчлүүдийг хуулийн байгууллагынхан шийдвэрлэх байх. ШИНЭ эвслийг дэмжсэн 200 мянган иргэндээ талархъя. Саналаа өгөөгүй бусад иргэнийхээ дэмжлэгийг авахын төлөө хичээж ажиллана. Миний бие болон БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Л.Болд нар гурав мандаттай тойрогт дөрөвдүгээрт орлоо. ШИНЭ эвслийг сонгуульд миний бие удирдаж орсон. Харамсалтай нь, ШИНЭ эвсэл нэг ч суудал авч чадсангүй. Тиймээс хариуцлага хүлээж, ШИНЭ эвслийн дарга болон ШИНЭ намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байна” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “МАНАН бүлэглэлийн эсрэг таван гишүүний гурав нь сонгогдлоо. Тэдэндээ баяр хүргэе. Нэг нам хэт давамгайлсан эрх мэдэлтэй байх нь ардчилалд хохиролтой. Ардчилсан хүчнийхэн нэгдэж чадаагүй нь ийм үр дүнд хүргэлээ. Хэдийгээр Ж.Батзандан бид хоёр хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа өгч байгаа ч гэсэн ардчилсан хүчнийхнийг нэгтгэхийн төлөө ажиллана” гэв.

Үүнээс гадна МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл иргэдийн сонголтыг хүндэтгэж байгаагаа илэрхийллээ. Улмаар улс төрийн намууд нэгдэж, хамтарч ажиллаж сурах нь нэг намын давуу эрх мэдлээс ангид байх арга гэдгийг хэлэв.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Миний хувьд МАН-ыг 76 суудал авах байх гэж харж байсан. Үүнд коронавирус их тус боллоо. Ахмадуудын тэтгэврийг тэглэж, хүүхдүүдэд мөнгө өгч, ямааны тоогоор малчдад мөнгө тараасанд малчид саналаа өглөө. Энэ жилийн сонгуулиар мөнгө тараасан. Манайх шиг ийм шившигтэй сонгууль хийдэг улс алга. 100 мянган төгрөгөөр сонголтоо худалдлаа. Үүнд би Ардчилсан намыг буруутгаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Энэ гурав бол хутган үймүүлэгчид

    0 0 Хариу бичих
  2. сонгуульд АН ялагдсан шалтгаан нь өөрсдийн эрх ашгийг түрүүнд нь тавьсаны улмаас Болд Батзандан мэтийн урвагчдын буруугаас ялагдлаа. Хамаг саналыг хувааж гай болсон шүү. Та хоёр одоо өөрсдийн шившгээ хүлээж улс төрөөс зайл.

    1 0 Хариу бичих
  3. Хүмүүс 100 000 төгрөгөөр саналаа худалдахад АН яагаад буруутай байдаг билээ? МАН -аас айж тал засах нэг юм Жаргалсайханд байгаа юм болов уу? АН чиний намыг бодоход бас ч 11 суудал авчихлаа. Чинийх ганц ч үгүй . Аль нь дээр байна вэ дээ.

    0 1 Хариу бичих
  4. Том модноос унасан үр ургадаг болохоос биш навч ургадаггүй л золиг доо. Батзандан Болд хоёр Ардчиллынханыг яаж ч харааж гуагалаад олон түмэн тоосонгүй дээ, монди гэж.

    0 0 Хариу бичих
  5. 4 жилд ганц удаа ардуудыг тоож хардаг энэ тогтолцоог унагах ёстой, ард түмний дунд үргэлж хамт явдаг хүмүүс жилд 1--2 удаа чуулган чуулж, бага хурлаа байгуулдаг 2 танхимт парламентын тогтолцоо зөв юм байна, нэг танхимтай энэ парламент байхад 4 жилд 1 удаа ард түмэнд молиго үмхүүлээд дараа нь олигархиуд өөрсөддөө ашигтай хуулиуд 4 жилийн турш баталдаг тогтолцоо мөн шүү дээ

    0 0 Хариу бичих
  6. АН-н ялалтад та 2 их гай боллоо. Дуугай далд ор.

    0 0 Хариу бичих
  7. Жагаа пизда зүгээр далд ор. Чиний ялагдсанд АН ямар хамаатай юм бэ лалраа.

    1 0 Хариу бичих
  8. ЖАРГАЛСАЙХАН ЯМАГТ ҮНЭНИЙГ ХЭЛДЭГ ШҮҮ. ШУЛУУН ШУДАРГА ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛДОО ХЭЗЭНД ТУУШТАЙ УЛС ТӨРЧ. 2024 ОН ТАНД АМЖИЛТ АВЧ ИРНЭЭ.

    1 1 Хариу бичих
  9. Ирэх жилийн наадам хол байна даа гэдэг шиг ирэх сонгууль ч хол байна даа, дараагийн сонгуульд бэлдэх, бодлогоо шинэчлэн боловсруулах сэтгэлийн хат байгаа бол 4 жилийн дараа харъя.

    0 0 Хариу бичих