Э.Бат-Үүл: Нэр дэвшигчдийг цагдан хорьж сонгууль явуулсан асуудлыг УИХ хэлэлцэх ёстой

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшсэн Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрээр "СЕХ өнөөдөр сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулах байх. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч, УИХ-д хандан асуудал тавих гэж байгаа юм. Сонгууль ид явагдаж байхад Д.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. Энэ бол шүүхийн зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Сонгогчид нь шоронд хоригдож байгаа хүнд саналаа өгч болдог ч юм уу, үгүй ч юм уу гэж эргэлзэх болсон. Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн сонгууль болилоо. Би СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй холбогдож "УИХ-ын сонгуулийн дүнг өргөн барихдаа нэр дэвшигчдийг барьж хорьсон гэдгийг заавал тэмдэглээрэй" гэж хэлсэн. Нэр дэвшигчдийг хорьж байгаад сонгууль явуулсан асуудлыг УИХ заавал хэлэлцэх ёстой. 

Мөн хууль зөрчиж шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Шүүгч нар хуулийг үг үсэггүй чандлан мөрдөж, хуулийн дор амьдрах ёстой" гэлээ. 

Мөн тэрээр намынхаа ядагдлын талаар хэлэхдээ "Би өчигдөр намынхаа залуусын мэдэгдлийг хараад омогшсон. Одоо залуучууд намаа шинэчлээд аваад явах цаг нь болсон. АН-ын залуучууд тэмцэхгүй бол дарангуйлал тогтох гээд байна" гэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Тэр шүүх чинь чиний ял хам Эбигийн хүмүүсээр дүүрэн байгаа байх шүү.Чи харин өөрөө яаж ял үүрэхгүй амьд явах вэ гэдгийгээ бодож шаналж яв.

    0 0 Хариу бичих
  2. Тийм л залуучуудаа бодсон юм бол тэднийгээ нэр дэвшүүлэхгүй өөрснөө чичирч салгалаад л үхсэнээ хийж нэрээ дэвшүүлсийн худлаа ялагдчихаад залуучуудаа боддог дүр эсгээд энэ зөнөг өвгөн хурдан шүүх хурлаа наашлуулж хүүгээ хөтлөөд шорон руугаа марш бузар балай

    0 0 Хариу бичих
  3. АРД ТҮМЭН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХҮСЭЭД БАЙГААГ ЭНЭ УЛС ТӨРЧИД АНЗААРЧ БАЙНА УУ. ТА НАРЫН ХИЙРХЭЛЭЭС ЗАЛХААД БАЙГААГ ЯАГААД ОЙЛГОДОГГҮЙ ДУРАКУУД ВЭ. НИЙТ 2000 ГАРУЙ СОНГУУЛИЙН ХЭСГЭЭС 800 ГАРАН ХЭСГИЙН БУЮУ 42%-ИЙГ ХЯНАЛТЫН ТООЛЛОГООР ДАХИН ГАРААР ТООЛСОН. МЭДЭЭЖ ТА НАРЫН АЖИГЛАГЧИД БАЙСАН Л БАЙЖ ТААРАА. ТЭГЭЭД ЗӨРЧИЛ ИЛЭРСЭНГҮЙ ГЭХЭЭР ҮНЭНИЙГ ГУЙВУУЛААД Л МУШГИАД БАЙХЫМ. ЯЛЗАРСАН ХОЦРОГДСОН НОВШ БОЛСОНОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР ДӨӨ.

    0 0 Хариу бичих
  4. ardchilsan nam shinechlelt hiij erdene dargaa solison ni deere ner hugarhaar yas hugar gj

    0 0 Хариу бичих
  5. битгий балайраад бай ардчилсан нам чамаас болж унасан эрдэнээ гэж хачин юм бат үүл баярцогт жавхлан баасанхүү хурц гэх мэтчилэн нийгэм ард түмэнд муу муухай үйлдэл хийсэн амьтдыг цуглуулснаас болсон одоо та нартай хэрэлдсэний оронд ажил амьдралаа бодоцгооё

    0 0 Хариу бичих
  6. 3 аас 6 сарын дараа үнэхээр айл бүрийн хаалгыг хямрал чангаар тогшино, МАН д сайн эдийн засагчид, бие даасан сэтгэлгээтэй хүмүүс байхгүй, ОУВС юу гэж зална тэрийг үг үсэггүй дагана, тэгээд энэ улсыг тусгаар тогтносон улс гээд хий хараад байна

    0 0 Хариу бичих
  7. Батүүл минь нутагтаа дэмий очсондоо Чи нутагтаа нэр хүндгүй болжээ. 5000 хүний санал цуглуулах гэж ичмээр юм боллоо За олон санал дэвшүүлээд хэрэггүй .Чимээгүй жаахан яв Хотод чи харж байгаад сулавтар газрыг сонгож өрсөлдсөн бол гарчих байсан.Нутгийн чинь хүүхнүүд чамайг"Салга Саарал" ирсэн юу горьдож ирээ бол гээд инээлдэж байсан нь файс буукээр гарлаа аашүүдээ Муухай байлаа.АН-ч баллаа

    0 0 Хариу бичих
  8. Олон түмэн МАН олон жил дархлагдсан хулгайч нартай хуулийн хариуцлага ярих юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн учраас тэдэнд санал өгсөн байх.Тэгээд ч хэрэгт холбогдсон хүн хэргээ шийдүүлснийхээ дараа албан тушаалд сонгогддог,томилогддог тогтолцоог хуульчилж өгөх нь шударга ёсонд нийцнэ.

    0 0 Хариу бичих
  9. Угаасаа сонгууль ман ын цэвэр луйвараар дууслаа 4жил идэж ууж завхай авгайчууд нь ордон бузарлаад дууснадаа

    0 0 Хариу бичих
  10. Зөнөсөн юм бишүү тэнэг юм яриад ингэж ярихын оронд суудалаа өгөхгүй яасийм мөн зоргийн хөшөөг ашиглах гэж үзээд бараагүй шүү дээ ард түмэн тэнэг биш шүү хэргээ хүлээ чамдаа чамгүй ардчилал хөгжинө хүмүүсийн газрын мөнгийг хүүтэйгээ нийлж идсэн одооөг

    0 0 Хариу бичих
  11. Тийм л юм бол залуу хүндээ суудлаа өгөхгүй булаацалдаад байвал яадын ялагдчихаад дараа нь олон юм яриад зөнөгтөөд байхын

    0 0 Хариу бичих
  12. Зайлаа, луйварчин өвгөн. Энийг хурдан зайлуулж там руу нь илгээ

    0 0 Хариу бичих
  13. Chi uuruu ch sejigten

    1 0 Хариу бичих
  14. Ялтан сэжигтэнг нэр дэвшүүлсэн намууд ч адилхан буруутай!

    1 0 Хариу бичих