ШУУД: Сонгуулийн албан ёсны дүнг танилцуулж байна

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн хэлэлцэж, 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргасан.

СЕХ УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг энэ сарын 29-ний өдөр гардуулсны дараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

Сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хоёр сая гурван мянга 969 сонгогчийн 73.65 хувь буюу нэг сая 475 мянга 895 нь саналаа өгчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цаана нь юун хүмүүс зогсоод байгаан

    0 0 Хариу бичих