СЕХ: УИХ-ын сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо
СЕХ-ноос сонгуулийн дүнг албан ёсоор зарлалаа. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж үзсэнийг мэдээлэв. Тэрээр “Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусээс сэргийлэх журмыг мөрдүүлж ажиллалаа. Санал хураалт явуулсан өдөр аадар хур бороотой, аянга цахилгаантай, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа гэж хэлье. 2070 хэсгийн хорооны 800 гаруй хэсгийн хороонд хяналтын тооллого явууллаа. Саналын тоо зөрсөнгүй. УИХ-ын гишүүнээр МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даагч 1 сонгогдлоо. 29 тойрогт хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчид ирэх даваа гарагт УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна" гэсэн юм.
Мөн энэ үеэр зарим бие даагчийн санал яагаад таслалтай байсныг тодруулахад тэрээр "29 тойрогт 2-3 мандаттай. Нэг хүн 2-3 санал тэмдэглэнэ. Тэгэхээр сонгогчийн тооноос саналын тоо их байх нь аргагүй. Бид УИХ-ын гишүүнээр тооцсон шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр хүлээж байгаа. Харин УИХ-д ирэх даваа гарагт өргөн мэдүүлнэ" гэсэн юм.
Энэ асуудлаар СЕХ-ны Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн "Мянгаас дээш тоонд бол мянгачлах таслал гардаг. Мянгачилсан таслал зарим бие даагчид гарсан. Тоон утга нь хэвээр. Саналд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Дүнд ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН МЭДЭЭЛЭЛ | |||||||
№ | Тойргийн дугаар | Манда-тын тоо | Аймаг, дүүр-гийн нэр | Нэр дэвшүүлсэн субъект | Нэр дэвшигчийн эцэг /эхийн/ нэр, өөрийн нэр | Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын |
|
тоо | хувь | ||||||
1 | 1 | 3 | Архангай | Монгол Ардын Нам | Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ | 21849 | 48.08 |
2 | Монгол Ардын Нам | Жамъянгийн МӨНХБАТ |
21478 | 47.26 | |||
3 | Монгол Ардын Нам | Ганзоригийн ТЭМҮҮЛЭН |
20204 | 44.46 | |||
4 | 2 | 3 | Баян-Өлгий | Монгол Ардын Нам | Хавдисламын БАДЕЛХАН | 23379 | 46.81 |
5 | Монгол Ардын Нам | Телуханы АУБАКАР |
22662 | 45.37 | |||
6 | Ардчилсан Нам | Буланы БЕЙСЕН |
22448 | 44.94 | |||
7 | 3 | 3 | Баянхонгор | Монгол Ардын Нам | Гомбожавын ЗАНДАНШАТАР | 24029 | 53.06 |
8 | Ардчилсан Нам | Дашдондогийн ГАНБАТ |
21427 | 47.31 | |||
9 | Ардчилсан Нам | Амгалангийн АДЪЯАСҮРЭН | 19076 | 42.12 | |||
10 | 4 | 2 | Булган | Монгол Ардын Нам | Цогт-Очирын АНАНДБАЗАР | 15624 | 52.99 |
11 | Монгол Ардын Нам | Жадамбын БАТ-ЭРДЭНЭ |
14305 | 48.52 | |||
12 | 5 | 2 | Говь-Алтай | Монгол Ардын Нам | Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
14801 | 52.18 |
13 | Монгол Ардын Нам | Шатарбалын РАДНААСЭД | 14235 | 50.19 | |||
14 | 6 | 2 | Дундговь, Говьсүмбэр | Монгол Ардын Нам | Сүхбаатарын БАТБОЛД |
14091 | 50.23 |
15 | Монгол Ардын Нам | Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ | 10175 | 36.27 | |||
16 | 7 | 2 | Дорнод | Монгол Ардын Нам | Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН | 16798 | 46.55 |
17 | Монгол Ардын Нам | Цэдэвийн СЭРГЭЛЭН |
16245 | 45.02 | |||
18 | 8 | 2 | Дорноговь | Монгол Ардын Нам | Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | 21238 | 67.49 |
19 | Монгол Ардын Нам | Төмөртогоогийн ЭНХТҮВШИН | 17411 | 55.33 | |||
20 | 9 | 2 | Завхан | Монгол Ардын Нам | Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ | 18828 | 49.63 |
21 | Монгол Ардын Нам | Балжиннямын БАЯРСАЙХАН | 14350 | 37.83 | |||
22 | 10 | 3 | Өвөрхангай | Монгол Ардын Нам | Содномын ЧИНЗОРИГ |
32808 | 61.62 |
23 | Монгол Ардын Нам | Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН | 30020 | 56.39 | |||
24 | Монгол Ардын Нам | Гочоогийн ГАНБОЛД |
23560 | 44.25 | |||
25 | 11 | 2 | Өмнөговь | Монгол Ардын Нам | Нанзадын НАРАНБААТАР | 15929 | 49.64 |
26 | Ардчилсан Нам | Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ |
15239 | 47.49 | |||
27 | 12 | 2 | Сүхбаатар | Ардчилсан Нам | Жамбын БАТСУУРЬ |
19451 | 58.88 |
28 | Ардчилсан Нам | Наянтайн ГАНИБАЛ |
17395 | 52.65 | |||
29 | 13 | 3 | Сэлэнгэ | Монгол Ардын Нам | Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ | 22865 | 46.61 |
30 | Монгол Ардын Нам | Чинбатын УНДРАМ |
22583 | 46.04 | |||
31 | Монгол Ардын Нам | Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР | 19412 | 39.57 | |||
32 | 14 | 3 | Төв | Монгол Ардын Нам | Жигжидийн БАТЖАРГАЛ |
18531 | 42.32 |
33 | Ардчилсан Нам | Цэвэгдоржийн ТУВААН |
16125 | 36.82 | |||
34 | Монгол Ардын Нам | Нямаагийн ЭНХБОЛД |
15842 | 36.18 | |||
35 | 15 | 3 | Увс | Ардчилсан Нам | Одонгийн ЦОГТГЭРЭЛ |
26644 | 61.00 |
36 | Монгол Ардын Нам | Чимэдийн ХҮРЭЛБААТАР | 22562 | 51.65 | |||
37 | Монгол Ардын Нам | Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН | 21378 | 48.94 | |||
38 | 16 | 3 | Ховд | Ардчилсан Нам | Ширнэнбаньдын АДЬШАА | 22549 | 52.30 |
39 | Ардчилсан Нам | Бөхчулууны ПҮРЭВДОРЖ | 18578 | 43.09 | |||
40 | Монгол Ардын Нам | Сандагийн БЯМБАЦОГТ |
18464 | 42.83 | |||
41 | 17 | 3 | Хөвсгөл | Монгол Ардын Нам | Цэрэнпилийн ДАВААСҮРЭН | 33783 | 54.08 |
42 | Монгол Ардын Нам | Лхагвын МӨНХБААТАР |
29351 | 46.98 | |||
43 | Монгол Ардын Нам | Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
27931 | 44.71 | |||
44 | 18 | 3 | Хэнтий | Монгол Ардын Нам | Ухнаагийн ХҮРЭЛСҮХ |
25356 | 71.01 |
45 | Монгол Ардын Нам | Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ |
25169 | 70.48 | |||
46 | Монгол Ардын Нам | Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ |
19887 | 55.69 | |||
47 | 19 | 3 | Дархан-Уул | Монгол Ардын Нам | Болдын ЖАВХЛАН |
24026 | 53.28 |
48 | Монгол Ардын Нам | Гонгорын ДАМДИННЯМ |
22347 | 49.56 | |||
49 | Монгол Ардын Нам | Баагаагийн БАТТӨМӨР |
19824 | 43.96 | |||
50 | 20 | 3 | Орхон | Монгол Ардын Нам | Дамбын БАТЛУТ |
22621 | 49.52 |
51 | Бие даан нэр дэвшигч | Норовын АЛТАНХУЯГ |
19595 | 42.90 | |||
52 | "ТА БИДНИЙ ЭВСЭЛ" /МАХН-ИЗНН-МУНН/ |
Сайнхүүгийн ГАНБААТАР | 17034 | 37.29 | |||
53 | 21 | 2 | Багануур, Багахангай, Налайх | Монгол Ардын Нам | Сайнбуянгийн АМАРСАЙХАН | 21969 | 68.66 |
54 | Монгол Ардын Нам | Цэндийн САНДАГ-ОЧИР |
15576 | 48.68 | |||
55 | 22 | 2 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Баттөмөрийн ЭНХБАЯР |
36364 | 45.08 |
56 | Монгол Ардын Нам | Батсүхийн САРАНЧИМЭГ | 25228 | 31.28 | |||
57 | 23 | 3 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН | 41004 | 52.58 |
58 | Монгол Ардын Нам | Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА | 35472 | 45.49 | |||
59 | Монгол Ардын Нам | Энхтайваны БАТ-АМГАЛАН |
30870 | 39.59 | |||
60 | 24 | 3 | Сүхбаатар дүүрэг | Монгол Ардын Нам | Дамдины ЦОГТБААТАР |
25333 | 39.43 |
61 | Монгол Ардын Нам | Цэндийн МӨНХ-ОРГИЛ |
23637 | 36.79 | |||
62 | Монгол Ардын Нам | Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ |
20584 | 32.04 | |||
63 | 25 | 3 | Чингэлтэй дүүрэг | Монгол Ардын Нам | Төмөрбаатарын АЮУРСАЙХАН |
33356 | 48.28 |
64 | Монгол Ардын Нам | Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ |
27339 | 39.57 | |||
65 | Монгол Ардын Нам | Жамъянхорлоогийн СҮХБААТАР |
23365 | 33.82 | |||
66 | 26 | 3 | Баянгол дүүрэг | Монгол Ардын Нам | Хассуурийн ГАНХУЯГ |
50073 | 48.27 |
67 | Монгол Ардын Нам | Жамбалын ГАНБААТАР |
48624 | 46.87 | |||
68 | Ардчилсан Нам | Салдангийн ОДОНТУЯА |
27143 | 26.16 | |||
69 | 27 | 2 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Хишгээгийн НЯМБААТАР |
32962 | 56.65 |
70 | Монгол Ардын Нам | Бадарчийн ЖАРГАЛМАА |
24867 | 42.74 | |||
71 | 28 | 3 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Ням-Осорын УЧРАЛ |
53651 | 65.54 |
72 | Монгол Ардын Нам | Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР |
36785 | 44.94 | |||
73 | Монгол Ардын Нам | Пүрэв-Очирын АНУЖИН |
32031 | 39.13 | |||
74 | 29 | 3 | Хан-Уул дүүрэг | Монгол Ардын Нам | Ганибалын АМАРТҮВШИН |
37476 | 42.11 |
75 | Монгол Ардын Нам | Даваажанцангийн САРАНГЭРЭЛ |
37457 | 42.09 | |||
76 | "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвсэл | Тогмидын ДОРЖХАНД |
24449 | 27.47 |
Зочин 2020/06/27
Уул нь өөр юм асуусан байна. Таслал мандат хоёр ямар хамааралтай юм аа.
2 0 Хариу бичихЗочин 2020/06/26
luivar
0 0 Хариу бичихРррр 2020/06/26
taslaliig tailbarlaj chadaagui shu
1 0 Хариу бичих