Сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой долоон зөрчил гарчээ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2020 оны сонгуульд хийсэн мониторингийн дүнгээ танилцууллаа.

Тухайлбал, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран сонгуулийн санал авах, тоолох ажиллагаанд хөндлөнгийн мониторинг хийжээ. Энэ удаа нийт 112 хэсгийн хороонд хөндлөнгийн ажиглалт хийсэн байна. Ажиглалтаар ноцтой зөрчил гараагүй, харин нийтлэг зөрчлүүд гарчээ. Тухайлбал, 25 хэсгийн хороонд ажиглагчийг баганын араар суулгах, сандал, ширээний хүрэлцээ тааруу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөхөд хүндрэлтэй гэсэн зөрчлүүд илэрсэн байна. Санал хураах үйл явц хэвийн үргэлжилсэн ч зарим санал авах байрны жижгээс хамаарч сонгогчийн нууцлал алдагдах нөхцөл байдал үүсчээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал гарсан байна. Тодруулбал, дөрвөн ам бүлтэй айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгүүлсэн тохиолдол гарчээ. Ийм маягаар нэрсийн жагсаалттай холбоотой долоон удаагийн зөрчил гарсан аж.

Энэ үеэр МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Манай байгууллага СЕХ болон улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран хар машины тооллогод тест хийсэн. Санал танилцуулах дэлгэцэд мэдээлэхэд бага зэрэг алдаа гарсан. Таслалын хувьд хувиргалтад гарсан таслал. Мэдээллийг тоо биш текст хэлбэрээр ордог учраас хувиргалтад таслал гарч байгаа юм. Мөн энэ жил тодорхой хэмжээнд "царцаа" нүүдэллээ. Ховд аймагт л гэхэд арванхоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 1 ний хооронд 900 гаруй хүн орчсон. Баянхонгор, Увс аймагт 200-500 хүн шилжиж очсон байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Har machining halahgui bol bolohoo bolohoor sanal uguud hereg alga. Iim togloomnii hohirogch bolsoor bh uu

    0 0 Хариу бичих
  2. Tukhain khoroo yagaad.khynadaggyi um.khoroo. mash.lhzruytslagagyi .bnaa

    0 0 Хариу бичих
  3. Монгол орон даяар царцаанууд өмнөх сонгуулиас эхлэлтэй. Мангаруудын хийж чадах зүйл энэнээс өөр бхгүй. Үүндээ найдаж сонгуульд ордог.

    0 0 Хариу бичих
  4. Шударга өрсөлдчиж чадахгүй яацан хулгайч нар вэ үнэхээр асуудалгүй хууль зөрчөөгүй юм бол саналын хуудсаа гараар тоолох шаардлагатай

    0 0 Хариу бичих
  5. Дарханд бас ийм зүйл байсан манай хаягаар огт байхгүй хүн сонгуулаа өгсөн байсан хэлсэн чинь бид нарт хамаагүй гэсэн

    0 0 Хариу бичих
  6. Ene ch arai heternee busad toirguudad ch iim bulhai oh baigaa

    0 0 Хариу бичих