Х.Баттулга: Гараар хяналтын тооллого явуулах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа.

Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэлээ.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ.

СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Манай аймагт гараар тоолоод нэг ч зөрүү гараагүй,намуудын ажиглагчид нойргүй,нүдээ цавчилгүй хараад хоносон шүү

    0 0 Хариу бичих
  2. одоо өнгөрсөн хойно гараар тоолоод ямарч үр дүн гарахгүй бүх юмаа зассан байгаа биздээ

    0 0 Хариу бичих
  3. Erguu huur vee uuriig ni songochood bhd tool gsn bol yah bsn bl tolgoi shiidel 2 ni dup

    0 0 Хариу бичих
  4. одоо энэ эцэс тѳгсгѳлгүй балиар муухай улстѳрийн хэрүүлээ зогсоо!!!Ман ажлаа хий.ард иргэд тайван баймаар бна.бидэнд сэтгэл.бие зовох коронагаас эхлээд эдийн засаг гээд зѳндѳѳ асуудал бна.

    1 0 Хариу бичих
  5. ажлаа хийцгээ сонгуулиар улс орон амьдрахгүй угаасаа хэдэн гэмт хэрэгтэн болчтхгээд байгаа нөхдүүд дээр хонзонгоо авах гэсэн энхбаяр дарга л байнашдээ хүрэлсүхийг ажлыг нь хийлгэ

    1 0 Хариу бичих
  6. Гараар тоолж зөв бурууг тогтоох нь түмэн зөв хэрэв дүн зөрвөл СЕХ.МАН 2 ЗҮГЭЭР ЗАЙЛ ОЛОН ЮМ ЯРИХГҮЙГЭЭР

    0 0 Хариу бичих
  7. yasan erguunuud ve deer doorgui yalj yalagdaj surah heregtei shde songuuli bolgonoor ingej gonshigonoj boon ajiil udhima ter ajiglahch nar n dugaraachee yu hiij bsn manuuhai nar ve ingej heruul hiigees oor hoih ajilgui yasan zavtai huurnuud ve nam, evsel, bie daagch nar

    0 0 Хариу бичих
  8. yg tugain ued n dor n tooloh yostoi bsn yum. Odoo ali hediin huuramch sanaliin huudsaa beldeed tawisan bgaa luiwarchid

    0 2 Хариу бичих