Сонгуульд оролцсон намууд зам мөрөө эргэж харах цаг болжээ

УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан намууд өчигдөр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж өнжлөө. Гэвч илэрхийлж байгаа арга нь яая даа гэмээр дорой төвшинд байсанд харамсах сэтгэл төрөв. Энэ хэдэн намууд чинь хэрэгцээ шаардлага гарвал иргэдэд буруу ойлголт өгч, улсаа хөмөрч хаяхад бэлэн юм байна. Ийм харалган байж болохгүй ээ.

Энгийн тоо бодоод үзье. УИХ-ын сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгуулийн дүнг харахад нийт сонгогчдын 45 орчим хувь нь МАН-д, 55 орчим хувь нь бусад нам эвслийн төлөө саналаа өгчээ. МАН-д саналаа өгсөн 45 хувь 76 нэр дэвшигчид хуваагдсан бол үлдсэн 55 хувийнх нь санал 530 нэр дэвшигчид рүү хуваагдаж очсон. Энэ бол маш том ялгаа шүү.  

Үр дүнд нь МАН 62, АН 11 суудал авсан. 62-11 бол цэвэр сонгуулийн тогтолцооны асуудал юм. МАН-ын авсан саналын 10 хувь нь АН руу шилжихэд л яг эсрэгээрээ АН 62, МАН 11 гарч болох байсан гэсэн үг. Хэрвээ ингэж гомдоллох байсан юм бол Ардчилсан нам сонгуулийн тогтолцоо ярьж байх үед л "Пропорциональ тогтолцоогоор явуулья" гээд гүрийчих ёстой байсан юм. Гэвч тэгээгүй нь мажоритар тогтолцооны гажигийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх сонирхол байсан гэж үзэхээс өөр аргагүй.

Одоо дахиад нэг тоо бодоод үзье. 45, 55 хувийн аль нь олон бэ. Мэдээж 55 нь олон. Тэгэхээр сонгуулиар хүссэн үр дүнгээ аваагүй хүмүүс сонгогчдын олонх байна гэсэн үг. Өөрсдийн сонгож авсан тогтолцоогоороо сонгууль явуулаад, хэт олуулаа шаагилдаж орж ирж саналаа хувааж ялагдчихаад дараа нь бүгд нэгдээд олонхиороо асуудлыг шийднэ гэдэг маш аюултай. Дээр хэлсэнчлэн 55-ын эсрэг 45, нийгмийн бухимдсан хэсэг олонх учир. Харамсалтай нь эсэргүүцлээ илэрхийлсэн нам эвслүүд энэ эгзгийг олж харахгүй маш хариуцлагагүй мэдэгдлүүд хийж байлаа.

Жишээ нь “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигч Т.Баярхүү “МАН-ыг 40 гаруй хувь нь дэмжсэн байна. Царцаа, бусад юмаа оруулаад бодоход сонгогчдын 25 хувь нь л дэмжиж байгаа. Ерөнхийлөгч тооллого явуулж шалга гэсэн, тэндээс угаасаа юм гарч ирнэ, тэрийг бариад цааш явна. Угаасаа ард түмний 75 хувь нь МАН-ыг дэмжээгүй юм чинь” гэх жишээтэй. СЕХ-ны дүн хамаагүй юм бол улс гэж байгаад хэрэг байна уу. Гомдол гаргах эрх нь байхад гомдлоо гаргаад яв л даа. Телевизээр ард түмнийг турхирах хэрэг байгаа юм уу. Монголд өнөөдөр дарангуйлал тогтчихсон байсан бол тэд ингэж чөлөөтэй худал үнэн юм ярьж явж чадах уу.   

Энд Ардчилсан намыг онцолмоор байна.

Сонгуулийн өмнө харагдаж байсан хуваагдал сонгуулийн дараа ч үргэлжиллээ. Тухайлбал, намын дарга С.Эрдэнэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээн албан тушаалаа Ц.Туваанд шилжүүлсэн. Дараа нь ЕНБД Ц.Баатархүү сонгуулийн зарим тойрог дээр эргэлзээтэй асуудал байгаа учир шалгуулах хүсэлтэй байгаа, хариуцлагаа ухамсарлаж байгаа тул иргэдийг эсэргүүцлийн хөдөлгөөнд уриалахгүй, жагсаж цуглах талаар ярих болоогүй гэсэн.

Харин орой нь Ардчилсан намын нөлөөтэй кадруудын нэг Э.Бат-Үүл бусад нам эвслүүдтэй нэгдчихсэн “2016 оны сонгуулийг хууль бусаар авсан, одоо давраад сонгуулийг хууль бусаар авдаг жижиг тогтлоо. Тиймээс энэ удаагийн сонгуулийг хүлээн зөвшөөрч огт болохгүй” гэж ярьсан. Жирийн сэтгүүлч ингэж яриад хэн нэг нь гомдол гаргавал “Хэлснээ батал, 2016 оны сонгуулийг луйвардсан гэсэн баримт авч ир” гэж дарамтлуулаад гарцаагүй хариуцлага хүлээж дуусна.

Гэхдээ асуудлын гол нь энэ биш. Ардчилсан нам харахад нэг ч үнэндээ бол гурав тасарчихсан юм байна. Явж, явж С.Эрдэнэ нь улс төрийн соёл, намаа гэсэн сэтгэлийг сонгуулийн өмнө, хойно хоёр ч удаа харуулаад авлаа. Бусад нэр дэвшигчдийнх нь тухайд ярих ч юм биш. “Монголоо дарангуйллаас аваръя, Монголд дарангуйлагч гарч ирэх гээд байна, сэргийлэх ёстой” гэж байх шиг. Болоогүй юмыг болсон, болох гэж байгаа гэх мэтээр ард түмнийг айлгаж, турхирч увайгүй байж болохгүй ээ. Ард түмнийг тодорхойгүй зүйлээр айлгах нь хэт зүүний популист намын нэг шинж. Баруун төвийн үзэл баримтлалтай АН үзэл баримтлал зам мөрөө эргэж харах цаг болж. Жижиг намуудын эгнээнд шилжчихлээ ш дээ. Ардчилсан нам Монгол Улсад хэрэгтэй. Хичнээн сайн улс төрийн хүчин ч дангаар эрх бариад байвал ялзардаг. МАН-ыг ялзруулахгүйн тулд АН хажууд нь хүчирхэг байж байх ёстой. Тэгж чадсангүй. Энэ бол өөрсдийнх нь буруу. Ардчилсан нам зарчимдаа үнэнч байсан бол өнөөдөр МАН-ын оронд байж болох байсан юм шүү. Энэ намд мэдлэг боловсролтой, ирээдүйтэй залуучууд бий. Энэ сонгуулиар чамгүй санал авч, эхлэлээ сайн ч тавьсан. Гэвч зарим нэг нь хэтэрхий харлуулж, болоогүй юмыг болсон мэт ярьж, ард түмнээ дарангуйллаар айлгаж буруу өрсөлдсөн учраас дүнгээ тавиуллаа.   

Үнэхээр Монголд дарангуйлагч гарч ирэх байсан юм бол өнгөрсөн дөрвөн жилд гарч ирэхгүй яасан юм бэ. 65 суудалтай л байсан биз дээ. Өөрсдийн сонгож авсан дүрмээрээ тоглож ялагдчихаад ажлаа бас ч үгүй сайн хийж байгаа Засгийн газар, Ерөнхий сайдаа болоогүй байхад дарангуйлагч гэж цоллоод, тогтвортой байдал сонгосон ард түмний сонголтыг буруутгах эрх хэнд ч байхгүй. Хоёр нам ээлжлэхээр "Чөтгөрийн тойрог"-т орж, нэгнийхээ хийсэн ажлуудыг зогсоодог, үгүйсгэдэгийг ард түмэн мэдчихээд тогтвортой байдлыг хүсээд байна шүү дээ.  

Дахин хэлэхэд, намууд зам мөрөө эргэж хармаар байна. Зарим нь улс төрийн хүчний хувьд, боловсон хүчний хувьд төлөвшмөөр харагдана. 

Улс төр өөрийн гэсэн дүрэмтэй. Сонгуулийн бүхий л үйл явцыг хуулиар зохицуулдаг. Бид эхлээд сонгуулийн тогтолцоогоо сонгосон. Сонгуулийн санал хураалт болсны дараа СЕХ дүнг зарлах хүртэл хуулийн дагуу хяналтын үйл ажиллагаа явагддаг. Энэ хугацаанд үр дүнг ТЕГ шалгасан, Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн шинжээчдээр мөн шалгуулсан байдаг. Энэ үйл явцад сонгуульд оролцсон нам эвсэл, бие даагчийн төлөөлөл хамт байж, ажиглагчаар ордог. Гэтэл тэр үйл явцад ямар нэг гомдол гаргаагүй байж нам дээрээ очсоныхоо дараа олон юм ярьж, СЕХ дүнг олон нийтэд зарласны дараа олны өмнө гарч ирж байгаа нь зохистой үйлдэл яавч биш юм. Харамсалтай нь, баримт нотолгоогоо гаргаж тавиад, шалгуулах хүсэлтээ харицсан байгууллагад нь хуулийн дагуу гаргачихаад, албан ёсны хариу хүлээгээд суух соёл өнөөгийн улс төрийн намуудад алга даа.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Энхбаяраа одоо болиоч өөрий чинь ер нь ард түмэн хүлээн зөвшөөрч байгаам уу сайн мэдэхгүй л бна өөрий чинь авилагын загалмайлсан эцэг гэдэг үнэн үз

    0 0 Хариу бичих
  2. МАН гарцаагүй ялсан. Юмыг үнэнээр нь ойлгох ухаантай хүмүүс энэ мэт байгаа нь овоо доо

    0 0 Хариу бичих
  3. Одоо ялсан нам эргэж буцалтгүй ажилдаа орох хэрэгтэй.АРД ТҮМНИЙ СОНГОЛТ зөв байсан.АРДЧИЛСАН НАМ шинэчлэгдэж чадвал 4 жилийн дараа дахин өрсөлдөнө.Шинэчлэгдэж чадахгүй бол бүр мөсөн МАРТАГДАХ болно

    0 0 Хариу бичих
  4. Яс ухах юм бол АН -ч гэсэн булхай булайюм өчнөөн хийсэн байгаа ш дээ. Ялангуяа АН-ыхан олонхи ажилладаг орон нутгийн засаг захиргааны байгууллагад гишүүн гишүүн бус алба хаагчдаа дарамтлан хууль бус зүйл хийсэн хийж байгаа баримт ч их байгаа шүү. Бат-Үүлээ. Хэргээсээ мултрах гэж ард олныг турхирахаа болио

    0 0 Хариу бичих
  5. Ichsen hun hun alna. Songuulid yalagdaad ichsendee hun alahaar mongol ulsiig alj tuiveeheer ulairan dairch baina. Ichsen hun hun alna.

    0 0 Хариу бичих
  6. хар машин хэт хөгжсөн технологи юм

    0 0 Хариу бичих
  7. Яг үнэнийг бичсэн бна. Можаритар системээс өөр дүн хүлээх аргагүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг, АН 2016 оны сонгуулийн өмнө жижиг намуудын гаргахгүй гэж МАН тай тохирч холимог тогтолцоог өөрчилсөн. Алтанхуяг тухайн үед даргаасаа бууцан зөнтэй юм шиг унах нүхээ ухлаа гэж шүүмжилж бсан.

    0 0 Хариу бичих
  8. Хонины ястай мах 12 000, үхрийн мах 16000 гэх мэт бүх юмны үнэ эрс нэмэгдсэн нь яаж байгаа юм бэ? МАН тохуурхаж байна уу, бусад нь өдөөн хатгаж байна уу? ШӨХТ газар юу харж байна вэ? Хариу өгөөч!!!!!!!!!!

    1 0 Хариу бичих
  9. Ард түмэн яагаад ардчилсан намын хулгайч,алуурчдад ийм их суудаол өгчихсөн юм бол

    0 0 Хариу бичих
    • Ёстой үнэн АН-д харин ч олон суудал өгчихлөө дөө

      0 0
    • Алуурчин гэвэл МАН л 9-р их хурлаа угтаж, Шүүх таслах газар ДХГ хоёрын хооронд хүн устгах уралдаан зарлаж хэрэгжүүлсэн түүхэн баримт бий. Бусад нам хүн алж байгаагүй ээ.

      1 0
  10. МАН ЯЛАХ ТАКТИКАА 2, 3 ЖИЛИЙН ӨМНӨӨС БЭЛДЭЖ ИРСЭН. АН-ЫН ЯЛАГДАХ ТАКТИК НЬ 2012 ОНООС ЭХТЭЙ. ЭНЭ 2 НАМД ХУЙВАЛДААН, ЛУЙВАР НЬ АЛЬ АЛИН БАЙДАГ. ХАР ХЭРЭЭНҮҮД БИЕ БИЕИЙНХЭЭ ХАРЫГ ХАРЖ ГАЙХААД ХЭРЭГГҮЙ. СОНГОГЧ ОЛОН МИНЭЭ ҮЙЛ ЛАЙГАА ҮҮРЧ ЧВЬЯ ДАА.

    0 2 Хариу бичих
  11. Ene emhbayr odoo bolioo l gej helii. Uchraa medehgui heden gishuun boloh huslees uur zuilgui nuhduudiig huurguud daguultsan. MAN d ugsun heden zuun myngan hunii songoltiig hundetgene shuu. Amtai heltei bolgon ni ylagdahaaraa dahij songuuli hiine gej gutsaad bval ene ulsad chini ardchilal alga bna. Odoo bolitsgoo urdah urdah ajlaa hiitsgee. Songuuliin umnuh bodol chini odoo muruudul bolson odoo serj hursun deeree buutsgaa.

    1 1 Хариу бичих
  12. Eagle-iig ih gaigui medeenii site gej boddog baisan. Neg taliig barij iim yum bichij bolohgyil dee

    1 3 Хариу бичих
  13. MAN luivraar yalav. Ene Mongol gesen hertei nuhur MAN-aas amidralaa zalguuldag archaagui amitan bolj taarlaa.

    1 1 Хариу бичих
  14. Ene niit lel bicheech bga hun undsen huuliin 6.2 medej bga hamtarch huiwaldaj bolohgui eniig batalsan man demjjsen humuusiig oilgohgui ym

    1 0 Хариу бичих
  15. МАН гарцаагүй ялав. Төрд гомдогсод зайл

    5 3 Хариу бичих
  16. Ёстой үнэн дээ

    4 1 Хариу бичих
    • MAN ylsan bj bolno hamgiin gol ni huuramch Gantulga 1.6say hvn sanal ugsun baidag 3.6say sanaliin huudas toologdson bna tsartsaa neg ail deer olon medehgvi hvnii bvrtgel ene odoo luiwar bulhai bishvv olon goe yum yrisan ulsuud uursdiig chini doromjlood huuraad huuli busaar turiin erhend garchaad baihad uran dongodson hvmvvs hench heniig harluulj tsagaaruulj bichij chadna hamgiin gol ni ylagdaldaa bish huuli bus songuuli bolloo vvniig zasaj zalruulaacheel geed baigaan bishvv

      0 0