Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 30 гомдлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 6 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 2 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 3 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Харин харьяаллын дагуу 2 гомдлыг шилжүүлсэн байна. Одоогоор 30 гомдол шалгагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)