Засгийн газруудын өрийн хэмжээ нэмэгджээ

ОУВС-гийн мэдээлснээр цар тахлын эсрэг Засгийн газруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн улмаас дэлхийн нийт Засгийн газрын өрийн хэмжээ 2020 онд анх удаа 100 хувийг давж, дэлхийн ДНБ-ий 101 хувьтай тэнцэхээр байна. Энэ тухай Монголбанкнаас бэлтгэн хүргэж буй Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймд дурьджээ. 

Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас засгийн газрууд нийт 10 гаруй их наяд ам.долларыг орлогын тасалдал, нэмэлт зардал, бизнесийн зээл, батлан даалт зэрэгт зарцуулаад байгаа юм. ОУВС “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө оны эхний хагаст төсөөлснөөс илүү хүчтэй байж, сэргэлт оны сүүлийн хагаст алгуур бий болох хандлагатай болсон тул дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудсаныг онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)