У.Хүрэлсүх: Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид бол дайсан биш анд нөхөд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

"Сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ" гэсэн Ц.Туваан гишүүний асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулахдаа "Сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид нар бол дайсан биш анд нөхөд. Ялангуяа МАН, АН хоёрын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос энэ улс орны хөгжил, цаашдын хувь заяа шууд шалтгаална гэж боддог. Тиймээс парламентад суудалтай намууд, ялангуяа АН-тай өмнө нь ч хамтарч ажиллаж байсан. Цаашдаа ч хамтарч ажиллана. Нөхдийнхөө тавьж байгаа шүүмжлэлд хүндэтгэлтэй хандана. Хүлээж авч ажиллана. Харин доромжлуулахгүй гэдгээ хэлье. Та бүхэн маань зарчмын шаардлагаа тавьж байгаарай. Харин битгийн доромжилж байгаарай гэдгийг эрт хэлье. Алдаа дутагдал байвал хэлж байгаарай. Бид засаж залруулж, ажилдаа тусгаж ажиллах болно" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. jdu -chid yagaad dahiad garaad irevee

    0 0 Хариу бичих
    • unur ashig sonirholiin zurchiltei gishiin bna

      0 0
  2. Munhbat yu hiij Ene 4 jild hiisen zuilee mun hiih gej bga zuilee tur ard Tumendee tailagnaach em hun shig tuiliin horchin hun munuu suu mun

    0 0 Хариу бичих