УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд хамгийн олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүд багтдаг юм. Үүний дагуу зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар өөр ямар нэгэн шалгуур, өрсөлдөгчгүйгээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд багтлаа. Харин дөрвөн удаа сонгогдсон Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, У.Хүрэлсүх, Б.Чойжилсүрэн нараас С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргилыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулав. 

УИХ-д дөрвөн удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог хамгийн олон удаа сонгогдсон гишүүн даргалдаг хуулийн зохицуулалтын дагуу Н.Энхболд гишүүн удирдах юм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)