Хятадад туршилтын вакциныг цэргийнхэнд тарихыг зөвшөөрчээ

Вакцин үйлдвэрлэгч CanSino Biologics компани, Цэргийн ШУА-ийн судалгааны хүрээлэн хамтран бүтээсэн COVID-19 халдварын эсрэг вакциний төрлийг Хятадын цэргийнхэнд тарих зөвшөөрөл олгожээ.

" Ad5-nCoV (вакцины  нэр) нь одоо зөвхөн цэргийн бүтцэд ашиглагдах бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн материал-техникийн  хангамжийн хэлтсийн  зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээхгүй” гэж CanSino Biologics компанийн мэдээнд өгүүлжээ. Хятадын армийн төв комисс зургаадугаар сарын 25-наас нэг жилийн хугацаатайгаар цэргийнхнийг вакцинжуулах зөвшөөрөл өгчээ.

Өмнө нь вакцины клиникийн туршилт явагдаж аюулгүй нь тогтоогдсон. Клиникийн хоёр шатны туршилтаар Ad5-nCoV вакцин нь коронавирусийн өдөөсөн өвчнийг зогсоодог нь батлагджээ. Гэхдээ, CanSino Biologics вакцины арилжааны амжилтыг баталгаагүй гэсэн байв.

Ad5-nCoV нь Хятадад бүтээгдэж байгаа ирээдүйтэй гэх найман вакцины нэг бөгөөд Хятадад болон гадаадад хүн дээр клиникийн туршилт хийх зөвшөөрөлийн үндсэн дээр Канадад хүн дээр туршиж байна.  Хятад одоогоор вакцин бүтээх талаар дэлхийд тэргүүлж байгаа.  Өнөөдөр бүтээгдэж байгаа вакцины ямар нь ч гурав дахь үеийн туршилтгүй байгаа. Тэр нь вакциныг өвчин гарсан оронд тэр орчинд нь 1000 хүн дээр турших ёстой ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дэлхийн эхний зомби нар цэргүүд байвал хэцүү л байх нь дээ

    0 0 Хариу бичих
    • Цэргийнхэн чинь тушаалаар хөдөлдөг зомби биз дээ

      0 0