Дауны өвчтэй модель “Gucci”-тэй гэрээ байгуулж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимэв

18 настай загвар өмсөгч Элли Голдштейн хэдий дауны өвчтэй ч “Gucci” фирмийн сурталчилгаанд тоглож, “Vogue” сэтгүүлд зургаа авахуулжээ. Тэрээр ийм амжилтад хүрсэн анхны дауны өвчтэй загвар өмсөгч бөгөөд дэлхийн хэвлэлүүд түүний талаар “Загварын ертөнцөд нэвтэрсэн шинэ, эерэг хандлагын жишээ” хэмээн бичиж байна.  

Элли Голдштейн англи үндэстэн бөгөөд эхээс мэндлэхдээ төрөлхийн нэг хромосом илүү төрсөн юм байна. Тэрээр сайн эцэг, эхийн буян, өөрийн хичээл зүтгэлийн ачаар амжилтад хүрч, багаас дурлан зүтгэсэн моделийн бизнестээ өмнө нь хэний ч хүрээгүй амжилтад хүрээд байгаа юм.

“Гуччи” фирмийн албан ёсны истаграм хуудсанд нийтлэгдсэн түүний зургийг олон сая хүн үзэж, 800 мянга гаруй хүнд таалагджээ.