Бээжинд саатсан 170 зорчигчийг авчрах онгоц Улаанбаатараас хөөрлөө

МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна.

Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна.