Вакцин гарах хугацаа жилээр биш сараар тоологдож эхэлжээ

ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Гебрейесус коронавирусийн вакцин гаргаж авах ажлын явц дэлхий дахинд ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Түүний мэдээлснээр, дэлхий дээр коронавирусийн шинэ төрлийн вакцин гаргаж авах 141 төсөл хэрэгжиж байгаа юм байна. Амжилттай дуусгах хүртэл хэдэн сарын хугацаа шаардлагатай гэдгийг тэрээр тодруулжээ. Өмнө нь энэ хугацаа жилээр яригдаж байсныг энд сануулья.

ДЭМБ өнгөрсөн сарын 26-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ хамгийн богино хугацаанд амжилттай дуусах магадлалтай 15 төсөл байгаа талаар танилцуулж байсан. Тэр 15 дотроо Англо-Шведийн AstraZeneca, АНУ-ын “Moderna”-д онцгой найдаж байгаагаа хэлж байсан билээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 10.6 сая хүн халдвар авч, 515.6 мянган хүн нас бараад байна.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)