Хүй долоо худагт наадмын бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг шалгажээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажлыг шалгасан байна.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”  зургаан насны морин уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ бөхийн барилдаан, сур шагайн харваа болон морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх талаар “Hero” энтэртаймэнтийн захирал Б.Баатар хэлжээ. Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Монгол наадамаа хийх нь зөвөө

    1 0 Хариу бичих
  2. яах нь вэ наадмаар

    0 1 Хариу бичих
  3. Иргэдийнхээ үгийг нохой хумхын чинээ тоохгүй бгаа энэ төрд гарсан маягуудыг яах вэ? Ашиг хонжоо хайж өөрсдөө баяжиж мөнгө наагуур цаагуур идэж бьал болох нь тэр юмаа.

    0 0 Хариу бичих
    • Одоо яах гээд ч яаж ч чадахгүй наадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж бгаа.Хүрэлсүх Баттулгыг дуугүй байсных төлөө шагнаж( авилгалдаж) бна.

      0 0
  4. Yahaaraa iim teneg yum yariad hiigeed baidiin boloo Delhii dayar Corono geed hyamraad dampuuraad baihad yun ter aylal juulchlaliin surtachilgaa vee Eoo buur ineed hurchlee

    0 0 Хариу бичих
  5. Улсын их баяр наадам үзэгчтэй байх үеийнхээр нь монтажлаад тэр контентоо хий! Үзэгчгүй үед тэр TV-үүд нь шууд гаргадаг юм байгаа биз! Дундаас нь мөнгө шомбодох арга ккк

    0 0 Хариу бичих