2020 оны зун ер бусын халуун болно

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт 2020 оны зун ер бусын халуун болно гэж Дэлхийн цаг уурын алба сануулж байна

Цаг уурчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хамт  орон нутгийн засаг захиргаа, эмч, нийгмийн албад, хүн амд зориулсан заавар удирдамжийг бэлтгэж байгаа аж. Хэт халуунаас хэрхэн сэргийлэх, мөн вирусийн халдвараас хамгаалах, салхивчийн төхөөрөмжөөр коронавирус тархахуу зэрэг асуултуудад зөвлөмж өгөх юм.

Ердийн үед бол хэт халуунд  сайн хөргөлтттэй агаар бүхий орчинд цагийг өнгөрөөхийг зөвлөдөг. Гэтэл цар тахлын үед энэ нь ариун цэврийн шаардлагад үл нийцэж байгаа юм.

Агаар хэт халах нь зүрх судас, бөөр, уушгины архагтай өвчтэй хүмүүс, хөгшчүүд мөн нялх хүүхдүүдэд аюултай. 2003 оны их халуунаар Европт гэхэд л 70 мянган хүн амиа алдсан  билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hvmvvsiin setgel sanaa ruu ih dairalt hiij hiigch ta uuruu vh

    0 0 Хариу бичих