Нийслэлийн дулааны шугамын 20 орчим хувь нь насжилтын хугацаа дууссан

Нэг шугамыг шинэчлэхэд хамгийн багадаа 6-аас 10 тэрбум төгрөг шаардлагатай болдог

Улаанбаатар хотын дулааны 1-14 магистраль шугамд нийт 9 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж 6-р сарын 30-ны байдлаар 5 зогсолт хийж, дулааны төв магистраль шугамууд, насос станцын тоноглолууд, хэрэглэгч дээр хийсэн шугам, тоноглолын засварын ажил нийт 56 хувь хувийн гүйцэтгэлтэй байна. УБДС ТӨХК-ийн  өөрийн хөрөнгө оруулалтаар 2020 оны зун нийт 14 байршилд 3 хос км шугамыг шинээр татах болон өргөтгөн шинэчлэх ажлууд хийхээр төлөвлөсөн. Ажлын гүйцэтгэлийн дундаж 54 хувьтай байгаа аж. 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал  “Засварын график дөрөвдүгээр сард батлагдсан. Хотын захиргаа, яам холбогдох байгууллагуудтай хамтран баталсан уг засварын графикийн гүйцэтгэл өнөөдөр 56 хувьтай явж байна. Үндсэн 14 магистраль шугам дээр 9 удаагийн зогсолт, туршилтууд хийгдэх ёстой. Өнөөдрийн байдлаар 5 туршилт нь хийгдэн үндсэн засварууд дусна төлөвлөгөөний дагуу бүрэн хийгдээд явж байна. Нийслэл болон улсын төсвөөр 4 том ажил хийгдэх ёстой. 2 ажил нь хийгдээд явж байгаа бол хоёр ажлыг баярын дараа хийгдэхээргарфикаа хүлээж байна.

Нийт хэрэглэгчдийн засварын ажил 40 гаруй хувьтай явж байна.  Үүнд хувийн орон сууцны 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд байгаа. Мөн дулаан эрчим хүч хэрэглэх аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг дор бүрнээ хангаж явах шаардлагатай. Учир нь төвлөрсөн дулаан хангамж гэдэг бол станц, шугам сүлжээ, хэрэглэгч гэсэн үндсэн гурван иж бүрдлээс бүрддэг учраас хэрэглэгчийн засвар нь дулаан хангамжийн хэвийн найдвартай дулаан өвөлжихөд тодорхой хэмжээний үүрэгтэй байна. Тиймээс хэрэглэгч байгууллагууд өөрсдийн засварыг манай үндсэн шугамын графиктай уялдуулаад зайлшгүй хийж гүйцээх шаардлагатай.

Нийт 380 гаран км шугамын 20-оод хувь нь насжилтын хугацаа дууссан. Үүнд нийслэлийн болон улсын хөрөнгө оруулалтаас гадна төсөл хөтөлбөрүүдээр хийгдэхээр хүлээгдэж байгаа шугамууд байна. Үүнд Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк дээр хүлээгдсэн ажлууд байгаа. Энэ ажлууд нэлээд хоцорч яваад байна. Үүнийг холбогдох байгууллагуудтай хөөцөлдөж байгаа. Учир нь эдгээр ажлууд удааширснаар өвөлжилтийн бэлтгэлд сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэг болгоомжлол байна” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дулааны шугам сольж байгаа гээд Хуучин хоолой тавьж Мөнгө иддэг юм билээ. Яанадаа. Шинэ хоолойг шалгаарай. Дулааны дарга нарын шахаа бхйхдаа

    0 0 Хариу бичих