COVID-19: Хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Тодруулбал, хүүхдийн зуслан, тоглоомын газар, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээхээр болсон. Энэ хүрээнд ЭМЯ-наас гаргасан хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмжийг хүргэж байна. 

 АЖ АХУЙН НЭГЖИД:
 • Биеийн халуун үзэх
 • Ам эсвэл нүүрний хаалт зүүх
 • Бээлий өмсөж үйлчлэх
 • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
 • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
 • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
 • Тоглоомыг савантай бүлээн усаар өдөр бүр угаах
 • Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
 • Үйлчилгээ хооронд өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
 • 1л усанд 25 мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, савлуур, гулсуур зэрэг хатуу гадаргууг тогтмол арчиж цэвэрлэх
 • Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
 • Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
 • Хүлээлгийн өрөөнд олон хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх
 • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
 • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД: 

  • Амны хаалт зүүх
  • Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
  • Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байхыг зөвлөлөө. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)