Хорват Европын холбооны даргын суудлаа Германд шилжүүллээ

Берлин хотын Бранденбургийн хаалга ЕХ-ны далбааны өнгөөр гэрэлтэж, Германд холбооны даргын үүрэг ноогдсоныг тэмдэглэв. Ирэх зургаан сард Германы удирдлага Европын холбооны төслүүдийг урагшлуулж цар тахлын эсрэг хэрэгжүүлэх өдөр тутмын асуудлуудыг шийдэх болно.

Мөн Холбооны канцлер ЕХ-ноос Их Британи гарах тухай хэлэлцээрийг зохицуулах ёстой. “Би  сайн шийдвэр гаргахын төлөө ажиллана. Европын холбоо хэрэв Нэгдсэн Вант улстай тохиролцож чадахгүйд хүрвэл бэлтгэлтэй байх ёстой” гэж Ангела Меркель хэлжээ.

Энэ нь Германы хийх цорын ганц хэлэлцээр биш. ЕХ-ны орнууд цар тахлын дараах төлөвлөгөөний талаар тохиролцох ёстой, мөн Германы удирдлага дор нийт Европын ажилчдын эрх ашиг, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, цагаачлалын асуудал зэрэг олон хэлэлцээр Меркелийг хүлээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)