Цюрих хотын шөнийн клубээр үйлчлүүлсэн 600 хүн хөл хорионд орлоо

Цюрих хотын нэгэн шөнийн клубээр үйлчлүүлсэн 600 хүнийг тусгаарлав. Учир нь тухайн клубт коронавирусийн голомт илэрчээ.

Эхлээд нэгэн эрэгтэйн шинжилгээ эерэг гарч, улмаар ойрын таван найз нь халдвар авчээ. Улмаар клубээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамруулж, ойрын хавьтлыг тогтоохооор оролдоход эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаас татгалзсан байна. 

Цюрих мужийн эрүүлийг хамгаалах газрын тэргүүн Натали Рикли "Бөөнөөр халдварт өртсөн байж болзошгүй талаар сэрэмжлүүлж, холбоо тогтоохоор оролдоход манай ажилтнуудыг хэл амаар доромжилсон. Үүний зэрэгцээ олон үйлчлүүлэгч нь цахим хаягаа буруу өгсөн. Тэгэхээр албан хүчээр харилцагчдыг мөрдөн тогтоохоос өөр аргагүй” гэлээ.

Хотын эмч нар COVID-19 халдварын хоёрдугаар давалгаа гарч магадгүй анхаарууллаа. Гэтэл энэ мужид олон нийтийн газар, тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх, зай барих дэглэм огт хэрэгжихгүй байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)