Жеффри Эпштейний найз бүсгүйг АНУ-д баривчилжээ

Насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, сүлжээ үүсгэн хүн худалдаалах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн нь батлагдаад буй Жеффри Эпштейний найз бүсгүй байсан Гизлейн Максвеллыг өчигдөр АНУ-д баривчилжээ. Холбооны мөрдөх товчоо түүнийг Жеффри Эпштейнд насанд хүрээгүй охидыг олж өгдөг байсан, аргандаа оруулахад нь тусалдаг байсан гэж үзэж байгаа аж. Гизлейн Максвелл энэ жил 58 настай, Британид олон нийтийн ажил хийдэг нэгэн аж. Тэрээр өмнө нь найз залуугийнхаа гаж сонирхлын талаар огт мэдээгүй гэж мэдүүлж байжээ.

 Жеффри Эпштейн нь насанд хүрээгүй охидыг худалддаг байсан хэргээр батлан даалтад гарах эрхгүй хоригдож байгаад өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын шоронд амиа хорлож нас барсан юм. Гизлейн Максвеллыг 1994-1997 оны хооронд Ж.Эпштейнд насанд хүрээгүй охид олж өгдөг байсан гэж буруутгаж байна. Буруутай нь батлагдвал 10 жил хоригдох магадлалтай юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)