УИХ-д сонгогдсон гурван төлөөлөгчийг НИТХ-аас чөлөөллөө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв. С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар нь УИХ-ын сонгуулийн 21-р тойрог Багахангай, Налайх, Багануур дүүргээс сонгогдсон бол Э.Бат-Амгалан 23-р тойрог, Баянзүрх дүүргээс өрсөлдөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)