Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа

“Долоодугаар сарынн 2-нд нийт 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл, АНУ-аас ирсэн 25 хүний шинуилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 3 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгааарлагдсан 1 хүн, Орхон аймагт сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 2 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 жолооч, Замын-Үүүдэд 108 хүнд шинжилгээ багтаж байна.

Өчигдөр Сөүлээс 420, АНУ-аас 25, Замын-Үүд боомтоор 96 хүн ирсэн бол ХӨСҮТ-д 9 хүнийг тусгаарласан.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Нэг нь тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан, тэрээр 36 хоноод гарч байна. Нөгөө нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, жолооч. Тэрээр 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.

Монгол Улсад онош батлагдсан 220 тохиолдол байгаагаас 179 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  41 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 35 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 6, 12 настай хоёр хүүхэд, 2 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна. Бид ХӨСҮТ-ийн батлагдсан тохиолдол дээр ажилалж байгаа 380 хүнд, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 100, 200 гаруй резидентэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-д 87 хүн эмчилгээ, хяналтад байна” гэв.