“Ливерпүүл” хожигдсон ч дээд амжилт эвдэх боломжоо хадгалсаар байна

Өнгөрсөн тойрогт Премьер лигт түрүүлэх болзлоо хангасан “Ливерпүүл” өнгөрсөн шөнө “Манчестер сити” багийн талбайд зочлоод ялагдал хүлээлээ. Тоглолт ерөнхийдөө тэнцүүхэн өрнөсөн, бөмбөг эзэмшилтээр “Ливерпүүл” ялимгүй илүү байсан ч тоглолт 4:0 талбайн эздийн давамгайллаар өндөрлөсөн байна. Ингэснээр Манчестер сити 66 оноотой болж тэргүүлэгчдээс 20 оноогоор хоцрох болсон бол аваргууд 86 оноотой хэвээр үлдэв. Гэсэн ч “Ливерпүүл” Премьер лигийн гол, гол дээд амжилтуудыг эвдэх боломжтой хэвээр байгаа юм. Тухайлбал:

-Үлдсэн зургаан тоглолтоос 15 оноо авахад л 101 оноотой болж, уржнан жил “Сити”-гийн тогтоосон дээд амжилтыг эвдэнэ.

-Зургаан тоглолтын тавд нь хожиход 33 хожилтой болж, “Сити”-гийн уржнан тогтоосон дээд амжилтыг мөн эвдэнэ.

-“Сити” уржнан жил аваргалахдаа арын багаасаа 19 оноогоор тасран дээд амжилт тогтоож байсан. Харин “Ливерпүүл” одоогоор арын багаасаа 20 оноогоор тасарсан байгаа.

-Үлдсэн зургаан тоглолтынхоо гурвыг нь гэртээ Энфильд цэнгэлдэхэд “Астон Вилла”, “Бернли”, “Челси” багтай хийнэ. Энэ гурван тоглолтод хожвол лигийн нэг улиралд гэртээ хийсэн 19 тоглолтод бүгдэд нь хожсон эвдэгдэшгүй дээд амжилтын эзэд болох юм.   


Манчестер Сити – Ливерпүүл 4:0 (3:0, 1:0)

«Этихад Стэдиум»

Гоол:
1:0 – 25, пенальти де Брюйне, 2:0 – 35 Стерлинг, 3:0 – 45 Фоден, 4:0 – 66, автогол Окслейд-Чемберлен.

Манчестер Сити – Эдерсон, Уокер (Жоау Канселу, 73), Эрик Гарсия, Лапорт (Отаменди, 79), Менди, Гюндоган, Родри Эрнандес, Фоден, де Брюйне, Стерлинг (Бернарду Силва, 79), Габриэл Жезус (Марез, 58).

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд (Уильямс, 76), Гомес (Окслейд-Чемберлен, 46), ван Дейк, Робертсон, Хендерсон, Фабиньо, Вейналдум (Кейта, 62), Салах, Фирмино (Ориги, 62), Мане (Минамино, 85).

Шар хуудас:
Гомес (24), Менди (41), Уокер (56), Хендерсон (90).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)