Их Британи Венесуэльд алтыг нь өгөхөөс татгалзав

Их Британийн Дээд шүүх Английн банкуудад хадгалагдаж байгаа Венесуэлийн алтыг Н.Мадурод өгөхөөс татгалзжээ. Түүнийг Венесуэлийн төрийн тэргүүн биш гэж үздэг учир ийм шийд гаргалаа гэж Шүүхийн шийдвэрт бичжээ. Их Британи нь Венесуэлийн сөрөг хүний удирдагч Хуан Гуайдог албан ёсны төрийн тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрдөг юм. Х.Гуайдо өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа өөрийгөө Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилж, түүнийг нь АНУ тэр даруй хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэлээд улсууд дагалдсаны нэг нь Их Британи аж.  

Венесуэль улс цар тахалтай тэмцэх болон иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр хангахын тулд Английн банкуудад хадгалуулсан тэрбум ам.долларын алтаа буцааж авах хүсэлтийг гаргасан ч дээд шүүхээс нь ийнхүү татгалзжээ. Н.Мадуро болон түүний багийнхан энэ шийдвэрийн дараа НҮБ-д гомдол гаргасан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дарангуйлагч нарт бүх юм хаалттай. Зөв.

    1 0 Хариу бичих
  2. Anglichuud ugaasaa deeremchid

    0 0 Хариу бичих
  3. Барууныхан ийм л хөгийн өгч чадахгүй худал сүрээр авч, бусдын баялгаар тоглодог улс.

    2 1 Хариу бичих
  4. Хаха, алт шувуухай.

    0 0 Хариу бичих