Л.Месси ирэх жил “Барса”-гаас явах уу

Аргентиний шигшээ, Каталоны “Барселона” багийн тоглогч Лионелль Месси ирэх жил багаасаа явах хүсэлтэй байгаа гэнэ. Cadena SER энэ талаар мэдээлжээ.

Лионель гэрээгээ сунгах хэлцлийг багтайгаа амжилттай эхлүүлээд байгаа ч яг одоогийн нөхцөл байдалд тэрээр ирэх жил багаасаа явах магадлал өндөр байгаа аж. Тэрээр ойрын хүмүүстээ “Барса”-д хэтэрхий их үүрэг гүйцэтгэхээсээ злхаж байгаа талаар ярьжээ. Түүнд багийн тоглолтоос гадна өөрт нь хамаагүй асуудлуудаар ч санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргалтад нөлөөлөх үүрэг ногддог юм байна. Мөн багийн амжилт, ялалт, хожигдол ялаагдал  бүрийг түүнтэй илүү холбодогоос залхсан гэнэ. Тиймээс тэрээр өөрчлөлт хийх цаг болсон гэж үзэж байгаа ажээ. “Барса” тодорхой төсөл бичиж зорилго тавиад түүн рүүгээ зүтгэлгүй урсгалаараа явсаар хэдэн жилийг үдсэн нь үүнд мөн нөлөөлж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)