Аун Ла Н Санг коронавирусийн халдвар авчээ

ONE Championship холбооны дунд болон хагас хүнд жингийн дэлхийн аварга, Мяньмарын супер од, "Бирмийн аварга могой" /Burmese Phyton/ хочит Аун Ла Н Санг КОВИД -19-н халдвараар өвчилжээ. Тэрээр “Хайртай гэр бүлийнхэн, хүндэт нөхөд минь. Даваа гарагт өгсөн миний шинжилгээний хариу эерэг гарлаа. Тиймээс 14 хоногийн турш гэр бүлтэйгээ хамт тусгаарлагдахаар болж байна. Эхний хоёр өдөр надад халуурах, бие өвдөх, ядарч сульдах шинж тэмдэг илэрч байна. Гэсэн ч би болон миний гэр бүл энэ сорилтыг даваад гарна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн истаграм хуудастаа бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)