Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр үерээс хамгаалах байгууламж барина

Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол Улсад долоон сая ам.долларын зээл олгохоор болжээ. Ард иргэдийг үерийн гамшгаас сэргийлэх Монгол Улсын санаачилгыг дэмжиж энэхүү хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа юм байна. Уг зээлээр орж ирэх мөнгийг үеийн барилга байгууламж барих бөгөөд үр дүнд нь 3200 өрхийн 15 000 иргэнийг үеийн гамшгаас хамгаална гэж тооцож байгаа юм байна.  Мөн энэхүү зээлийн ачаар хот доторх авто замуудад ус зайлуулах байгууламж барих үр дүнгүй хөрөнгө оруулалт бага ч гэсэн цэгцэрнэ гэж найдаж байгаа ажээ.  

Төслийн хүрээнд Эрдэнэт хотын ус дамжуулах байгуламжийг шинэчлэх ажил мөн хийгдэх гэнэ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь 2006 оноос хойш Монгол Улсад 1.7 тэрбум ам.доллараар 104 төсөл хөтөлбөр санхүүжүүлээд байна.   

   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. europiin h9lboonii iim hogiin zeel bitgii avaldaa! ueriin dalangaa uursduu bolg8ldoo! Uildever barya gesen zeel avch chadahgui bol bitgii avaa! Iim baliar bodlogod ni heden tsaaas harsan gishuud ni tavchaa haraad avchih yumaa! Naad lalruudaas iim uguujgui zeel vitgii avaldaa!

    0 0 Хариу бичих