Францын Ерөнхий сайд огцорлоо

Францын Ерөнхий сайд Эдуар Филипп огцорчээ. Эдийн засгийн талаар баримталж буй түүний бодлого Ерөнхийлөгч Э.Макроныхоос зөрсөн тул ийнхүү ажлаа өгсөн байна. Мөн Э.Макроны “Урагшаа, БНУ” намыг удирдан орон нутгийн сонгуульд орон ч амжилт гаргаж чадаагүй нь огцрох үндэслэл болжээ.

Э.Макрон орон нутгийн сонгуулийн дараа эрүүл мэндийн салбар болон ахмадуудын асуудал, залууст ажлын байр бэлдэх тал дээр бодлогоо өөрчлөх цаг болсон гэсэн мэдэгдлийг нэг бус удаа хийсэн юм.

Э.Филипп 2017 оны тавдугаар сараас Францын Засгийн газрыг тэргүүлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)