Ж.Эрдэнэбат нарт ял оногдуулах шүүх хуралдааныг товлолоо

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Өнөөдөр шүүх хуралдаанаас шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээллээ. Харин шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлолоо.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. одоо энэ дээд албанд очихоороо дур зоргоороо аашилдаг бүлэг пракцаараа нийлж хулгай хийдэгээ боль гэж байгаан дохио биш үү. энэ 2 нөхөрөөр өнөөдрийн хууль шүүхийн шударга ажиллагаа дүгнэхдээ гээд байна

    0 0 Хариу бичих
  2. Шүүхээс зугтана гэдэг гэм бураатай гэдэгээ өөрөө мэдэж л байсан. Зохих ялыг өгөх л хэрэгтэй

    0 0 Хариу бичих
    • Зугтсан юм байхгүй хуулиа бүү зөрч л гэж шаардсан Шүүх хууль зөрчиж байгааг улайм цайм яагаад зөвтгөөд байна вэ Ийм байдлаас л хэлмэгдэл үүсдэг

      0 0
  3. ЕС болоод мөнгөний томилгоо хийсний гай

    1 0 Хариу бичих