Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар бүрээр нь тусгайлан боловсруулан хүргэж байгаа билээ. Энэ удаад соёл, урлагийн байгууллагад зориулан COVID-19 цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.

Байгууллагад:

Биеийн халуун үзэх
Амны болон нүүрний хаалт зүүх
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
Үзэгчдийг суудал алгасаж суулгах
Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
1 л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
Микрофонд нэг удаагийн уут хийх
Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

Амны хаалт зүүх
Хүн хоорондын зай барих
Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
Цахимаар тасалбар худалдан авах
Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх