Н.Номтойбаярт таван жилийн хорих ял оноолоо
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлж, өнөөдөр шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
1. Шүүгдэгч Н.Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Харин шүүгдэгч Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,
3. Б.Нямдавааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
4. Шүүгдэгч Б.Шижиржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,
5. Шүүгдэгч Н.Баттөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
6. Шүүгдэгч Д.Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
7. Шүүгдэгч М.Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
8. Шүүгдэгч Н.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 15.000 /арван таван мянга/ нэгж буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийтгэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Зочин 2020/10/21
хуулийнхан нь яагаад шударга бус байгаа бэ монгол хүн мөн үү. хууль шударга бус хуулийг байвал энэ улс оршиж чадахгүй. үндсэн хуулийн цэц гэж зүгээр суудаг балайнууд бас байна.
0 0 Хариу бичихЗочин 2020/07/11
Хайран сайхан залуучууд.
1 0 Хариу бичихYamar notloh barimtuud baigaa yum gedgiig olon niited medeelmeer baina. Ardchilsan niigemd notloh ba 2020/07/09
Shhuhiin shiidver shudgara bolson gedegt itgehgui baina.
1 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Баахан улс төржөөд өрсөлдөгчидөө шоронд хийдэг гаж тогтолцоо Монголд нутагшлаа даа. Гадаадад байхад нь Интерполоор хайж байна гээд донгосоод байсан Элбэгдоржийгоо өөрөө хүрээд ирэхээр нь юу ч хэлж чаддаггүй Монголын шүүх Прокурорууд шударга байлаа юу? Монголын бүх шатны шүүх прокурорууд дээр нь нэмээд Үндсэн хуулийн цэцийн хэдэн хөөрөгчин, морьчин, хүүхэнчингүүдтэй нь бүгдийг нь зайлуулаад энэ жилийн Хуулийн сургуулийн төгсөгчидөөр сольж байж л Монголд шударга ёс тогтоно. Тэгээд ч ядарсан оюутнуудын цөөхөн нь ч гэсэн ажлын байртай болно.
4 0 Хариу бичихEe dee 2020/07/08
Shuud shudraga bn gedeg n haragdaj bn. Tiim tiim iim iim ym yasan iisen geed hugatsaanaas n umnu sullaa geed sonsogdchihguil bol. Daviluun ineediig n nomhortol 5 jil shorond n tend bga busad aaviin huuhduudiin adil edluuleesee.
0 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Шударга биш бна нөгөө офшорчд яасан
3 0 Хариу бичихшүүх 2020/07/08
наадах чинь анхан шатны шшүхийн шийдвэр ш дээ.одоо давах,хяналтын гээд 2 шатны шүүх бна.
1 0 Хариу бичихИргэн 2020/07/08
Цөөхөн бн
0 0 Хариу бичихДорж 2020/07/08
Одоо л шүүх прокурор шударга ажиллаж байна гэхдээ ялын 10 жилээс дээш өгөх байсан
1 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Арайл юмаа хууль нь яаж үйлчэлээд бгаан дэндүү юмаа хайран сайхан залуу
1 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Шударга биш бна нөгөө Элбэгдорж бусад нөхдүүд яагаад таг байгаа юм бэ харамсалтай байна хайран 5 жил энэ залуу монголдоо хэрэгтэй .
3 0 Хариу бичихИргэн 2020/07/08
Тиймээ тиймэл шударга шүүгээд байгаа юм бол алагчилж үзэлгүй томчуудыг бүгдийг шүүх хэрэгтэй. Нямдоржыг шүүх хэрэгтэй
3 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Шүүх үнэхээр шударгаар шүүдэг л юм бол одоогийн манай улстөрийн томчууд бүгд ямар нэг ял авах нь гарцаа байхгүй дээ. Иймд, алагчилж үзэлгүйгээр бүгдийг нь нэгмөсөн шүүхийг шаардаж байна.
3 0 Хариу бичихU 2020/07/08
Ene ih suv huuli gej baidgiimeduuleh estoi tur tumeur nuuree haruula
0 0 Хариу бичихЗочин 2020/07/08
Хууль алагчилдаггүй бүх хүнд тэгш үйлчилдэг бол муусайн улс төрөөр тоглогчид бүгд л шүүгдэх ёстой юмдаа.Даанч улс төржсөн шүүхтэй улсад үнэн юм гэж огт байхгүйдээ.Хэлмэгдүүлэлт одооч байнадаа.хог гэж.
0 0 Хариу бичихЗочин 2020/07/08
За ингээд мунзуйн хаант улсад тавтай морил
0 0 Хариу бичихUnen 2020/07/07
Jinkhen gemt kheregten Bayrtsogt n kheden jil ard tumniig doromjlood l yavaad baikh yum...
5 1 Хариу бичихtsog 2020/07/07
Bayrtsogt gehed uchnuun ikh mungu ofshor danstai n todorhoi bhad sul yavj bn , Nomtoibayr yag yasan gej yal tulgasan yum bol hergiin talaar delgerengui medeh hun bn u
11 1 Хариу бичихШударга ёс 2020/07/07
Яасан цөөхөн жил өгөө вэ шүүх яаж ажиллаад бгаан бэ
2 4 Хариу бичихЗочин 2020/07/07
Номтоыбаярыг бүх насаар нь хоривол таарна
4 3 Хариу бичихСүрэн харамсалтай бнаа 2020/07/07
Монголийн Хууль ни ямарч хүн алдаа гаргах боломжгүй байсан бол энэ хүмүүс ийм хэрэг хийхгүй шүү дэХ
0 0 Хариу бичихЗочин 2020/07/07
Энэ ямар хэргээр нь эдгээр хүмүүст ял өгсөн юм болоо?
3 0 Хариу бичих