Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ

EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь харилцааны явцад сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хэлдэг. Өөрийгөө зөв илэрхийлэх, бусдад ойлгуулахад мөн ярилцаж буй хүнийг ойлгох зэрэг харилцааг ойлголцолд хүргэх хүчин зүйлс нь бүгд сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг тул ур чадварын хэмжээнд яригдах болжээ. Сэтгэл хөдлөлөө удирдах таван гол чадварыг танилцуулж байна.

1. /Self Awareness/ ӨӨРИЙНХӨӨ БОДОЛ, МЭДРЭМЖИЙГ ТАНИН МЭДЭХ

Энэ нь EQ-ийн гол тулгуур чадвар юм.Өөрийнхөө зан авир, өөрийн мэдрэмжүүд, бодлоо танин мэдэх. Тухайн үед төрж байгаа стрессдэх, бухимдах, ядрах зэрэг мэдрэмжүүдээ олж танин мэдэхийн тулд өөрөөсөө асууж сайтар бодох хэрэгтэй.

2. /Self Control/ ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ ЧАДВАР

Өөрийн мэдрэмждээ тулгуурлаад тухайн нөхцөл байдалдаа тохируулж өөрийгөө удирдаж сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн шийдвэр гаргахгүй байхыг хэлнэ.

Уурлах гэх мэт процесс нь хүний тархины Лимби ситемийн төвд маш хурдан дохио өгдөг. Энэ нь аюулын дохио адил таныг аюулд орлоо гэсэн мэдээллийг маш хурдан хугацаанд урвалд орж тархины бүх хэсэгт тарааж өгдөг. Ингэснээр хүн уурлах хариу үйлдэл үзүүлдэг байна.

3. /Self Motivation/ ӨӨРИЙГӨӨ ИДЭВХИЖҮҮЛЭХ, МОТИВАЦЛАХ

Аливаа зүйлийг хийхдээ утга учиртайгаар, мотивацитайгаар хийх гэсэн утгатай.Амжилтад хүрсэн хүмүүсийн дунд нийтлэг байдаг шинж нь өөрийгөө мотивацижуулах чанар байдаг.

Хэрхэн яаж өөрийгөө мотивацижуулах вэ?

Эерэг бодлын хүч. High hope буюу хүчтэй итгэл найдвартай байх хэрэгтэй. Хүчтэй итгэл найдварыг төрүүлж чадвал зорьсон зорилгодоо хүрэх боломжтой төдийгүй өөрийгөө идэвхижүүлэхэд илүү хялбар байдаг.
Optimistic буюу өөдрөг үзэл бодол. Аливаа зүйлийг эерэгээр харж чадвал амжилт, зорилгодоо хүрдэг.

Уг 2 хүчин зүйлийг хөгжүүлж чадвал өөрийгөө мотивацлахад чухал хүчин зүйлс болдог.

4. /Empathy/  БУСДЫГ ОЙЛГОХ ЧАДВАР

Хүн хүүхэд наснаасаа авхуулаад аав ээжийнхээ хөдөлгөөн, дуу хоолойны өнгө, харц, биеийн илэрхийлэл болсон эдгээр зүйлүүдийг мэдэрч байдаг. Энэ нь хөгжсөөр насанд хүрсэн хойно нь бусдыг мэдрэх, ойлгох чадвартай болж төлөвшдөг.

5. /Handling Relationship/ БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР.

Бусдын бодол санааг шүүмжлэхийн оронд сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирддаг хүмүүс өрөөлийг ойлгож, үнэлж,  хариу үйлдэл үзүүлэх чадвартай байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)