Хүнсний ногоо болон жимсийг хаана, хэрхэн хадгалах вэ

Эрүүл хооллолтын эхний зарчим болж хүнсээ зөв хадгалах байдаг. Хэрэгцээт хүнсний ногоо, жимсээ хөргүүрт аль хэр удаан хадгалж болохыг дараах зөвлөгөөнөөс үзээрэй.

АЛИМ – Хөргөгчид гурван долоо хоног

АВОКАДО – Хөргөгчид дөрвөн өдөр

ТАЛ АВОКАДО – Хөргөгчид гялгар уутаар ороож нэг өдөр

ГАДИЛ – Уутаар ороолгүй дулаан газар гурван өдөр 

ТАЛ ГАДИЛ – Хэрчсэн хэсгийг тугалган цаасаар ороон хөргөгчид 1-2 өдөр

ЦИТРУС төрлийн жимс – Гялгар уутгүйгээр хөргөгчил хоёр долоо хоног 

АМТАТ ЧИНЖҮҮ – Гялгар уутаар ороон хөргөгчид нэг долоо хоног 

ЦЭЦЭГТ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид таван өдөр 

БӨӨРӨНХИЙ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног 

ЛУУВАН - Гялгар уутаар ороон хөргөгчид гурван долоо хоног 

ЦАГААН ЦЭЦЭГТ БАЙЦАА - Гялгар уутаар ороон хөргөгчид таван өдөр

МАЙЛЗ - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног 

СОНГИНО – Уутгүйгээр 1-2 сар 

ТАЛ СОНГИНО – Уутанд хийн хөргөгчид 1-5 өдөр

ТӨМС – Цаасан уутанд хийн харанхуй газар 1-2 сар

РЭДИСК - Гялгар уутаар ороон хөргөгчид хоёр долоо хоног 

САЛАТНЫ НАВЧ – Хуванцар саванд хийн хөргөгчид 10 өдөр 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)