Завьт эргүүл 269 хүний амь усанд эрсдэхээс аварчээ

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэн хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Нийслэлийн онцгой байдлын газар усны осол, тарваган тахал өвчин, ковидийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Туул, Хэрлэн, Тэрэлж голын орчмоор өглөөний 09 цагаас оройн 21 цаг 30 минут хүртэл завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж аврах ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар 269 хүний амь усанд эрсдэхээс аварсан. Энэ ажлыг Нийслэлийг гэр бүл хүүхэд, залуучуудын албан хаагчидтай хамтран хийж байна. Учир нь бага насны хүүхдүүд усанд осолдох асуудал их байдаг. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас "Монгол Улсад 24 цагийн байдлаар батлагдсан 291 тохиолдол байна. Бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн. Өнөөдрийн байдлаар  ХӨСҮТ-д 67 хүн эмчлэгдэж байна. 15469 хүнийг он гарснаас хойш ажиглалтад хянасан байна.  2020 оны долдугаар сарын 29-ний мэдээгээр 8346 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын хугацаа дууссан 6981 хүн байна.  24 цагийн дотор гэрийн ажиглалтад нэмж орсон 204 хүн, гэрийн ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан 81 хүн байна. Өнөөдөр өглөөний Зам тээвэр хөгжлийн яамны өглөөний найман цагийн мэдээгээр төмөр замаар 17  вагон 6686 зорчигч, авто тээврийн үндэсний төвийн 188 тээврийн хэрэгслээр 4656 зорчигч  23 таксигаар 78 зорчигч, агаарын тээврийн 7 нислэгээр 1276 зорчиг ирсэн. Үүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй.  Өнөөдрийн байдлаар нийт 2491 хүнийг тарваган тахлын дархлаажуулалтын вакцин хийсэн гэсэн мэдээллийг өглөө.