Нийслэл рүү 10 тулам оруулахыг завджээ

Нийслэл рүү тарвага оруулахгүй байх хяналт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Алслагдсан 6 цэгт хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа хэмээн мэдээлэв. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн хугацаанд 10 тулмыг гурван  тохиолдлоор оруулж ирэх гэж байсныг илрүүлж,  Зооноз судлалын төвд журмын дагуу хүргүүлсэн байна. Мөн авто тээврийн товчоодын цаана буюу хот орчмын нутаг дэвсгэрээс эзэн, холбогдогч нь тодорхойгүй долоон тулам олдсон. Үүнийг Зооноз судлалын төвд хүргүүлэн ариутгуулсан байна. Мөн тулам олдсон  хавь орчинг давхар  ариутгажээ.