Португалын эрдэмтэд коронавирусийг идэвхигүйжүүлдэг даавуун амны хаалт бүтээжээ

Португалын эрдэмтэд, COVID-19-ийн халдвараас сэргийлэх хамгаалах технологид томоохон амжилт гаргасан байна.  Тэд коронавирусийг идэвхигүйжүүлэхэд туслах тусгай бүрхүүл бүхий амны хаалтыг зохион бүтээжээ. Тухайн даавуунд хүрэх төдийд коронавирусийг идэвхигүйжүүлдэг юм байна. Тухайн амны хаалтыг 50 удаа угаасны дараа ч хамгаалах үр дүн нь хэвээр байх гэнэ. Энэ нь тухайн амны хаалтны дахин ашиглах боломжийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Энэ маскны хамгаалах бүрхүүл нь нэг цаг хагасын хугацаанд коронаирусийн халдварыг 99 хувиар бууруулна гэж вирус судлаач хэлжээ.