Ойрын өдрүүдэд усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Малчид, иргэдийн анхааралд: 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн баруун хагаст, 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.