Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах бодолгүй байна

Пүрэв гарагт болсон Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ. Өмнө нь тэрээр твиттер хуудсандаа сонгуулийг хойшлуулах шаардлагатай хэмээн бичиж байсан юм.

"Шуудангаар бүх нийтийн санал хураалт явуулах нь түүхэн дэх хамгийн найдваргүй, шударга бус сонгууль болно. Энэ нь АНУ-ын хувьд маш ичгүүртэй хэрэг. Хүмүүс найдвартай, аюулгүй байдлаар саналаа өгөх боломжтой болтол сонгуулийг түр хойшлуулах хэрэгтэй " хэмээн Трамп бичиж байв. 

Жонс Хопкинс их сургуулийн боловсруулсан мэдээгээр АНУ-д 4.4 сая гаруй хүн халдвар авч,  150.7 мянган хүн нас баржээ.

Долоодугаар сарын 28-ны өдөр Конгрессын сонсгол дээр үг хэлэх үеэрээ тус улсын ерөнхий прокурор Уильям Барр цахим шуудангаар санал хураалт явуулах нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)