Казахстаны иргэд гудамжинд заавал амны хаалт зүүнэ

Казахстан улс иргэддээ гудамжинд хамгаалалтын болон эмнэлгийн амны хаалт зүүхийг үүрэг болгосон тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Алексей Цой мэдэгдэв.

Коронавирусийн өвчлөлийг бууруулах, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэрээр дурджээ. Энэхүү шаардлагыг зөрчсөн тохиолдолд өндөр торгууль ногдуулахаар заасан байна.

Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев саяхан хорио цээрийн дэглэмийг дахин хоёр долоо хоногоор сунгах тушаал гаргажээ.

Өнгөрсөн хоногт Казахстанд 1472 тохиолдол шинээр бүртгэгджээ. Одоо нийт халдварын тоо 87,664 хүрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)