Ш.Одонбаатар: Монгол Улс ШХАБ-д элсэх асуудал огт яригдаагүй

Гадаад харилцааны яамны мэдээллийн хурлаар сэтгүүлчид Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх тухай судалж байгаа гэх мэдээлэл гарч байгаа. Энэ асуудал ямар шатанд байгааг тодруулахад ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар "ШХАБ-д Монгол Улс элсэх эсэх асуудлыг судалж байгаа

ШХАБ бол бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Биднийг тойрсон 3.5 тэрбум хүнтэй интеграцын байгууллага юм. Үүнд элсэх эсэх асуудал нь Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна. 

Монгол Улс ШХАБ-д элсэх үү, үгүй юу, элсэх тохиолдолд ямар эерэг үр дүнтэй вэ гэх зэргээр судалж байна. Элсэх асуудал огт яригдаагүй. Аливаа олон улсын байгууллагад элсэх тухай асуудал гарч ирэхэд эхлээд нарийн судалгаанууд хийгддэг" хэмээх тайлбарыг өглөө.