Амралтын өдрүүдэд 3 чиглэлд зам хааж, засвар хийнэ

Амралтын өдрүүдэд зуслангийн болон дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ. Иймд иргэдэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана

“Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хаах юм.