ДЭМБ: БНАСАУ-д коронавирусийн нэг ч халдвар бүртгэгдээгүй

БНАСАУ-д коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн нь үгүйсгэгдсэн байна. Тус улсын зүгээс шинэ коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй талаар ДЭМБ-д мэдээлжээ.

Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн сэжигтэй анхны тохиолдол бүртгэгдсэн гэж долдугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн талаар дэлхийн хэвлэлүүд бичиж байсан юм. Халдварын сэжигтэй хүн нь долдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн бөгөөд Кэсон хотод байрлаж байсан бөгөөд түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь тодорхойгүй гарсан хэмээж байлаа.

Мөн энэ сарын 27-нд Өмнөд Солонгосоос БНАСАУ руу нууцаар нэвтэрсэн дүрвэгч коронавирусийн тээгч байгаагүй хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн. Уг дүрвэгч гурван жилийн өмнө Өмнөд Солонгос руу зугтсан байдаг.